ХК-ууд ногдол ашиг олгохтой холбоотой шийдвэрээ энэ сарын 19-ний дотор гаргана

Х.Оргил
02 сарын 14, 2019

Санхүүгийн зохицуулах хорооноос Компанийн тухай хуулийн дагуу “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журам”-ыг мөрдүүлдэг. 

Компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) ХЭХ-ыг хуралдуулах тухай шийдвэрээ уг хурал болох өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө гаргах бөгөөд шийдвэрийг гурав хоногийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдлээр ирүүлнэ. Шийдвэр гарснаас хойш хурлын товд өөрчлөлт оруулахыг хуулиар хориглодог.

Дээр дурдсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх журам”-аар хурал хуралдуулахтай холбоотой үйл ажиллагааг цаг хугацаатай нь нарийвчлан журамласан. 

Тухайлбал, энэ сарын 19-ны дотор хувьцаат компаниудын ТУЗ ногдол ашиг олгохтой холбоотой шийдвэрээ гаргаж баталгаажуулах учиртай. Улмаар ирэх сарын 21-ний дотор ХЭХ-ыг хуралдуулах тухай шийдвэрээ гаргаж, 24-ны дотор Хороонд мэдэгдэх ёстой аж


Холбоотой сэдвүүд

ногдол ашиг хувьцаа

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.