ХХААХҮЯ-ны нэг ажилтан, хувийн байгууллагын албаны дарга нарыг саатуулжээ

Х.Оргил
10 сарын 01, 2019

Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ажилтан М.Ариунболд, Дархан гурил тэжээл ХК-ийн санхүү эрхэлсэн дарга С.Намсрайжав нарыг өчигдөр АТГ-аас саатуулжээ.
Тэднийг тендер будлиантуулсан гэх хэргээр хуучин эрүүгийн хуулийн 263.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.  Энэ талаар АТГ-аас тодруулахад "Одоогоор үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй" гэв.

Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

Холбоотой сэдвүүд

атг тендер

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.