Хойд Солонгост дахин нэг анхааруулав

Г.Сайнзаяа
10 сарын 16, 2017

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Хойд Солонгос эхний бөмбөгөө хаях хүртэл асуудлыг дипломат аргаар шийдэх оролдлого зогсохгүй гэжээ. Ноён Тиллерсон өнгөрсөн ням гарагт телевизийн хэд хэдэн нэвтрүүлэгт орохдоо Ерөнхийлөгч Дональд Трампын твиттерт нийтэлсэн зүйлсийн талаар хариу өгсөн юм. 

Ноён Трамп твиттертээ Рекс Тиллерсон Хойд Солонгостой зөвшилцөлд хүрнэ гэж цагаа дэмий үрж байна гэжээ. Харин Тиллерсон Трамп дайн хүсээгүй, асуудлыг дипломат арга замаар шийднэ гэдгээ тодорхой хэлсэн хэмээсэн юм. Ноён Трамп твиттертээ ийнхүү бичиж байгаа нь удирдагч Ким Жон Унд цэргийн хүчээ ашиглахад бэлэн гэдгээ харуулах зорилготой аж. Мөн Дональд Трамд АНУ-ыг Хойд Солонгосын аюул заналхийллээс хамгаалахын тулд чадах бүхнээ хийхээ Тиллерсоноор дамжуулжээ. 

Холбоотой сэдвүүд

ану хойд солонгос цөмийн дайн

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.