Г.Сайнзаяа
08 сарын 21, 2020
Өвчин зовлонгүй, эрүүл байна гэдэг хооллолттой тун ч их хамааралтай. Тэр дундаа Альцгеймерын өвчнөөс эрсдэлийг зөв хооллолт 53 хүртэл хувиар бууруулах чадалтай. Зөв хооллоно гэдэг нь улаан махнаас татгалзаж, өөх тос, төмс, цагаан гурил, чихэр, давс гээд бүхнээс татгалзахыг хэлэхгүй. Багахан өөрчлөлт хийхэд л хангалттай.
Альцгаймерын өвчин буюу Альцгаймерын өвчний үеийн тэнэгрэл гэж их тархины бор гадрын шанаа, зулай, дагзны хэсгийг хамарсан анхдагч хатингаршилтыг хэлнэ.
Ингээд альцгеймерийн өвчний эрсдэлийг бууруулах аргуудыг харцгаая.
MIND буюу Газар дундын тэнгисийн хооллолтыг DASH дэглэмтэй хослуулсан аргаар хооллохыг хэлнэ. Үүндбор будаа, овьёос, бүхэл үрийн талх болон гоймон, эрдэнэшиш багтана.
Долоо хоногжин туулай шиг өвс ногоо идэх юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ бууцай, буржгар байцай зэрэг ургамал ой тогтоолтыг сайжруулдгийг мэдээд шийдвэрээ өөрчилж магад. Мөн эдгээр ногоог олон янзаар болгох боломжтой тул нэг хэвийн салат идэх шаардлагагүй.
Өдөрт хангалттай ногоо идэж чадвал ой санамж сайжирна. Ялангуяа брокколи, байцай, бараан навчит ургамал бүр сайн. Цоохор майлз дангаар нь зажлаад идэж чадахгүй бол брокколи хөнгөн шарж, эсвэл луувангийн зутан хийж идээрэй. Нэг ширхэг ногоо нэмээд идсэн ч ой санаанд нөлөөлнө.
Долоо хоногт дээд тал нь дөрвөн удаа улаан өнгөтэй мах идвэл ой санамжид сайн үр дүн үзүүлнэ. Түүнчлэн зүрх судасны өвчнөөс хамгаална. Гэхдээ уураг тархины хэвийн үйл ажиллагаанд өөх тос чухал нөлөөтэй тул ханаагүй тос идэхээ мартаж болохгүй. Үүнд, шар тос, сүүлний өөх, загасны тос зэрэг багтана.
Улаан махаа багасгалаа гээд уургаа нөхөхгүй байж болохгүй. Иймд долоо хоногийн зарим өдөр тахианы мах, өндөг идэж байвал B аминдэм тэргүүтэй эрдэс, уургаа нөхнө. Түүнчлэн өндөг, тахианы мах цусан дахь харвалт, оюун санааны хомсдол үүсгэгч тогтолцоог багасгах ач тустай.
Омега-3 тосны хүчил дээр дурдсанчлан тархины үйл ажиллагаанд сайн нөлөөтэй. Түүнчлэн далайн хүнс, далайн байцай, тослог загас нь омега-3 авах шилдэг эх үүсвэр юм. Загасыг олон янзаар болгож иддэг тул улаан махыг орлуулах сайхан арга билээ.
Ойн жимс, тэр дундаа бараан өнгийн жимс бол антоцианы гайхалтай эх үүсвэр бөгөөд ой тогтоолтыг сайжруулдаг. Ойн жимс улирлын чанартай тул зун түүж хөлдөөгөөд жилийн турш идэх боломжтой.
Боб уураг тархинд сайн нөлөө үзүүлэх бол хар шош их хэмжээний фолат болон магни агуулдаг тул альцгеймерийн өвчин үүсгэгч нөлөөллийг багасгана. Түүнчлэн цусны эргэлтийг сайжруулдаг.
Самар бүхэлдээ хүний биед сайн. Гэвч тэр дундаас хушга хамгийн үр ашигтай нь. Өдөрт цөөн хэдэн хушга идэхэд танин мэдэхүйн чадвар сайжирна. Антиоксидант, аминдэм, эрдсээр баялаг тул сэтгэн бодох чадвар ч нэмэгдэнэ. Хэрэв та юм хэвж суух дуртай бол хушга хажуудаа тавиарай.
Ургамлын тосыг хаяад энэхүү Газар дундын тэнгисийн гайхамшгийг мэдрээд үзээрэй. Полифенол гэгч тосонд байдаг хүчирхэг антиоксидантаар дүүрэн тул сурах болон санах ойг сайжруулж, насжилтаас үүдэх өөрчлөлтөөс сэргийлнэ. Бүх төрлийн ногоон дээр асгаад идсэн ч сайхан амттай байх болно.
Ханасан тос Альцгеймерын эрсдэлийг нэмдэг. Цөцгийн тосонд хоол хуурахад сайхан амттай болдог ч ой санамжаа сайнаар нь байлгая гэвэл оронд нь ханаагүй тос, бяслаг, тараг, сүү хэрэглээрэй.
Шарсан хуурсан, түргэн хоол аль нь ч байсан болно. Боловсруулсан хүнс биеийн ерөнхий эрүүл мэнд болон уураг тархинд муу нөлөө үзүүлдэг. Healthline-д нийтлэгдсэн судалгаанд 243 хүн оролцуулж дотор эрхтний өөхлөлт тархины эсийг гэмтээдэг болохыг баталжээ. Иймд шарсан төмс, бургер идээд хэдхэн жилийн дотор сааталтай болчихгүй ч гэсэн тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлж байгаа хэрэг.
Амттанг тэр чигт нь хасах шаардлагагүй. Хэмжээг нь багасгахад л болно. Гликемикийн үзүүлэлт өндөр нүүрс ус их хэмжээгээр хэрэглэхэд ой санамж, оюун ухааныг саатуулж, сэтгэцийн олдмол өвчний эрсдлийг нэмнэ.
Ханасан тосны талаар дээр дурдсан. Бидний дуртай бяслаг ч хүртэл ханасан тостой. Түүгээр ч зогсохгүй хоол идэх дуршлыг хянадаг өнчин тархины ажиллагаа саатуулж таргалалтын шалтгаан болдог.
Суудал дээрээ хэтрүүлж уух нь ой санамжид саатал үүсгэдгийг насанд хүрсэн хүн бүр л мэдэх биз ээ. Тэгэхээр байнга хэтрүүлж уувал ямар үр дүн гарах нь ойлгомжтой. Гэхдээ та согтууруулах ундаанаас бүрэн татгалзах шаардлагагүй. Өдөрт нэг хундага улаан дарс уухад л ой санамжийг сайжруулна. Учир нь улаан дарсан дахь антиоксидантын хэмжээ өндөр билээ. Нэг хундагаас хэтрүүлж болохгүйг мартуузай.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.