Хот хоорондын зорчигч тээврийн автобус, суудлын автомашинтай мөргөлдөж хоёр хүн амь насаа алдав

Х.Оргил
05 сарын 14, 2020

Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн “Цагаан хаалга” гэдэг газар хот хоорондын зорчигч тээврийн автобус, суудлын автомашинтай мөргөлдөж 2 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан хэрэг гарлаа.

Энэ тухай дуудлагыг өчигдөр өдрийн 15:45 цагт хүлээн авсан байна. Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 30 км зам туулан 16:15 цагт очсон аж.

“Дэлгэр буян-Ар” ХХК-ийн “Юниверс” загварын хот хоорондын зорчигч тээврийн автобус Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас Улаанбаатар хотын чиглэлд 45 зорчигчтой зорчиж явахдаа “Халуун рашаан”-ы чиглэлд 2 зорчигчтой зорчиж явсан “Пит” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байна.

Ослын улмаас нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэн О /54 настай, эмэгтэй/, О/39 настай, эмэгтэй/ нар нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

обег хот хоорондын тээвэр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.