Хотын дарга Чойжин ламын сүм музейн хашаанд буй барилгыг албадан буулгах захирамж гаргажээ

Б.Баясгалан
09 сарын 24, 2018

Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр Газар чөлөөлж, барилга албадан буулгах тухай албан тоот захирамж гаргажээ. 

Тус захирамжид:

"Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Чойжин ламын сүм музейн хамгаалалтын бүсэд зохих зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа 3600 м2 газрыг чөлөөлж, 270 м2 талбай бүхий хоёр давхар барилгыг албадан буулгасугай" гэжээ.

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.