Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Хотын дарга Налайхын замтай холбоотой зарим асуудлыг газар дээр нь очиж шийдвэрлэв | Peak News

Хотын дарга Налайхын замтай холбоотой зарим асуудлыг газар дээр нь очиж шийдвэрлэв

Б.Баясгалан
05 сарын 10, 2019

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнгѳрсѳн долоо хоногт Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км автозамын бүтээн байгуулалт дээр очиж, түр замын усалгаа, арчилгааг байнга хийж, иргэд олон нийтийн аюулгүй байдлыг хангаж ажиллахтай холбоотой асуудлыг шийдсэн. Харин ѳнѳѳдѳр ѳгсѳн үүрэг даалгаврын биелэлтийг газар дээр нь үзэж танилцлаа.

Авто замын бүтээн байгуулалттай холбоотойгоор тухайн орчинд ихээхэн тоосжилт үүсэж, зорчигч, тээврийн хэрэгслүүдэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн хэвээр байгаа тул Хот тохижилтын газраас нэмэлтээр усалгааны машин гаргах, мөн шороон замын тоосжилт дарах тусгай бодис ашиглах зэрэг асуудлуудыг шийдвэрлэлээ.

Энэхүү автозамын бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сарын 15-наас эхлүүлж, арваннэгдүгээр сарын 30-нд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. Хотын дарга эл бүтээн байгуулалтыг гардан гүйцэтгэж буй компанийнхантай уулзаж, ажлыг стандартын дагуу чанартай, товлосон хугацаандаа багтааж шуурхай хийж гүйцэтгэхийг даалгав.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Холбоотой сэдвүүд

налайхын зам с.амарсайхан

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.