Улсын онцгой комисс дараах 5 асуудлаар хуралдаж байна

Б.Баясгалан
01 сарын 30, 2021

Улсын онцгой комисс өнөөдөр 14:00 цагаас хуралдаж эхэлжээ. Тус хуралдаанаар дараах 5 асуудлыг хэлэлцэхээр товлосон байна. 

1. Улсын онцгой комиссын үйл ажиллагааны талаар

2. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн хоёрдугаар хагасын хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх талаар

3. Өвөлжилтийн нөхцөл байдлын талаар

4. Газар хөдлөлтийн нөхцөл байдлын талаар 

5. Бусад гэсэн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр сайд нараа томилж, танхимаа бүрдүүлсэн. Шадар сайд, Улсын онцгой комиссын даргаар УИХ-ын гишүүн С.Амарсайханыг томилсон. 

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

Холбоотой сэдвүүд

с.амарсайхан уок

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.