Б.Баясгалан
11 сарын 23, 2018
МАН-ын бүлэг өнгөрсөн долоо хоногт хуралдаж, нийслэлийн Засаг дарга С.Батболдыг ажил үүргээ хангалттай гүйцэтгэж чадахгүй байна гэх үндэслэлээр албан үүргээс нь огцруулахаар санал нэгдсэн.
Энэ дагуу Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх НИТХ-ын дарга С.Амарсайханд нийслэлийн Засаг дарга С.Батболдыг огцруулах саналаа албан бичгээр хүргүүлсэн билээ.
Нийслэлийн Засаг даргыг огцруулах эсэхийг санал ирүүлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор НИТХ-ын хурлаар хэлэлцэж, огцруулах эсэхийг эцэслэн шийдэх журамтай.
Уг журмын дагуу НИТХ-ын дарга С.Амарсайхан НИТХ-ын ээлжит бус хурлыг 11 дүгээр сарын 23-ны өдрийн 09.00 цагаас хуралдуулахаар зарласан юм.
НИТХ-ын ээлжит бус хуралдаан зарлах тухай албан бичиг
Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс НИТХ-ын дарга С.Амарсайханд ирүүлсэн Хотын даргыг огцруулах тухай санал
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.