Ховд голд осолдсон цэргүүдийн хэрэг шүүхийн шатанд шилжлээ

peak.mn
09 сарын 11, 2017

Ховд голын усанд осолдсон Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн гурван алба хаагчийн хэрэг шүүхийн шатанд шилжжээ. Цэргүүд ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа болон 123 дугаар ангийн захирагч С.Түвшинбаяр нарын тушаалаар өвлийн хадлан бэлтгэх гэж яваад өнгөрсөн сарын 27-нд осолдсон байдаг. Увс аймгийн Өлгий сумын харъяат 19 настай С, Увс аймгийн Өндөрхангай сумын харъяат 22 настай Б, Увс аймгийн Өндөрхангай сумын харъяат 19 настай Е нар өнгөрсөн хавар цэрэгт татагджээ. Эх сурвалжийн хэлж буйгаар гол гатлахдаа гарам хайж яваад нэг цэрэг нь осолджээ. Харин түүнийг аврахаар араас нь хоёр нь орсон ч гурвуулаа гарч ирээгүй байна. Энэхүү хэрэг одоогоор шүүхийн шатанд шилжээд байгаа аж.

Холбоотой сэдвүүд

шүүх хурал цэрэг эрс

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.