Хоёр Солонгос цэргийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгууллаа

peak.mn
09 сарын 19, 2018

Хоёр Солонгосын Батлан хамгаалахын сайд нар бүс нутгийн хурцадмал байдлыг намжааж, гэнэтийн мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цэргийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Хоёр Солонгос хоорондын дайсагнасан хандлагыг өөрчилж, дайны аюулыг таслан зогсоох тухай өнгөрсөн дөрөвдүгээр сард байгуулсан хоёр талын хэлэлцээрийг хэрэгжүүлэх зорилгоор БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Сун Ян-мү болон БНАСАУ-ын Батлан хамгаалахын сайд Ну Гуан Чол нар өчигдөр Пхеньян хотод дээрх хэлэлцээрийг байгуулжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг 

Холбоотой сэдвүүд

хоёр солонгос цэрэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.