Хоёр Солонгосын удирдагчид яриа хэлэлцээ хийнэ

peak.mn
09 сарын 17, 2018

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар ирэх мягмар болон лхагва гарагт хоёр талт яриа хэлэлцээ хийнэ. Энэ тухай Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөгч сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр өнөөдөр мэдэгджээ. 

Хөх ордны төлөөлөгчийн мэдэгдсэнээр, ерөнхийлөгч Мүн Жэ Ин Пхеньян хотод ирэх мягмар гарагт хүрэлцэн ирэх аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

хоёрсолонгос пхеньян хот

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.