Хоёрдугаар улирлын төлбөрийн баримтаа лхагва гарагаас өмнө амжиж бүртгүүлвэл НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна

Х.Оргил
07 сарын 06, 2020

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг энэ оноос эхлэн улирал бүрт олгож эхэлсэн билээ.

Хуваарийн дагуу 2020 оны хоёрдугаар улирлын буцаан олголтыг энэ сард иргэдийн дансанд шилжүүлнэ. Тиймээс хоёрдугаар улиралд хийсэн худалдан авалтын цахим төлбөрийн баримтаа 2020 оны долдугаар сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авах боломжтой.

НӨАТ төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журамд заасан хугацаанд төлбөрийн баримтаа нэгдсэн системд бүртгүүлээгүй тохиолдолд худалдан авалтад төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгодоггүй.

Лавлах утас: 1800-1288, 75777507

Холбоотой сэдвүүд

баримт наөт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.