Худалдах зорилгоор БНХАУ-аас оруулж ирсэн таримал цэцэгнээс хорио цээртэй шүлхий хачиг илэрчээ

Б.Баясгалан
03 сарын 14, 2020

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах Амгалан ложистик гаалийн хяналтын бүсийн 5 дугаарын гаалийн түр агуулахад хадгалж буй бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар Өгөөмөрбаян дэнж ХХК нь улсын хилээр нуун дарагдуулан БНХАУ-аас нийтэд худалдан борлуулах зорилгоор импортын мэдэгдэлгүй, хорио цээрийн хяналт шалгалтанд ороогүй, экспортын гэрчилгээгүй, хөрстэй цэцэг, таримал цэцэг, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан тухай эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээгүй гоо сайхны бүтээгдэхүүн, хилээр нэвтрүүлэхийг хориглосон нийлэг хальсан уут зэргийг тус тус импортлосон зөрчил үйлдсэн нь тогтоогдлоо.

Иймд агуулахад хадгалж байгаа хөрстэй цэцэг, таримал цэцэг, гоо сайхны бүтээгдэхүүн, нийлэг хальсан уут зэргээс дээж авч Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээнд хамруулав. 

Улмаар таримал цэцгэнд дотоод хорио цээртэй шүлхий хачиг илэрсэн тул улсын байцаагчийн хяналтан дор мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйжүүлэлтийг хийлгүүлж, зөрчил үйлдсэн Өгөөмөрбаян дэнж ХХК-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.17 дугаар зүйлийн 6, 11.22 дугаар зүйлийн 4, 8 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна.

Зургийг НМХГ-ын фэйсбүүк хуудаснаас

Зургийг НМХГ-ын фэйсбүүк хуудаснаас

Зургийг НМХГ-ын фэйсбүүк хуудаснаас

Зургийг НМХГ-ын фэйсбүүк хуудаснаас

Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.