Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн ЭРТ ИЛРҮҮЛЭЛТИЙН өдөр тохиож байна | Peak News

Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийн ЭРТ ИЛРҮҮЛЭЛТИЙН өдөр тохиож байна

Л.Дэлгэрмаа
05 сарын 13, 2025

Жил бүрийн 5 дугаар сарын 13-ны өдөр бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх дэлхийн өдөр тохиодог.

Хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх нь тухайн хүүхдэд хугацаа алдахгүйгээр хөгжлийн дэмжлэг үзүүлэх, мөн хоёрдогч хүндрэлээс сэргийлэх томоохон алхам болдог.

Mонгол Улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцид 2009 оны 5 дугаар сарын 13-нд нэгдэн орсон.

Хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэхийн ач холбогдлыг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцид “... тухайн хүний хэрэгцээ боломжид нийцсэн олон мэргэжилтнүүдийн үнэлгээг үндэслэн хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээг аль болох эрт эхлэх хэрэгтэй" хэмээн тэмдэглэсэн байдаг.

Хүүхдийг хөгжлийн хоцрогдолтой байна уу, үгүй юү гэдгийг эрт илрүүлснээр тухайн хүүхэд хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, сэргээн засагдах нөхцөл бололцоотой болдог. Ингэснээр хөгжлийн бэрхшээлийг 30 хүртэлх хувиар бууруулах боломжтой гэсэн дэлхий нийтийн судалгаа бий.

Монгол Улсад 2016 оноос цусны хатаасан толбонд дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэгийг илрүүлэх скрининг шинжилгээг дэлхийн жишиг стандартын дагуу нэвтрүүлэн, 68 мянга гаруй нярайд 2-7 төрлийн эмгэгээр скрининг шинжилгээ хийж, 150 гаруй нярайг хөгжлийн бэрхшээлтэй болох, эрт үедээ эндэхээс сэргийлж чадсан.

Мөн Xөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/220, А/475, А/812 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлал”-ын дагуу өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд 9, 18, 36 сартай хүүхдэд эрүүл мэнд, хөгжлийн эрт илрүүлгийн нэгдсэн үзлэгийг зохион байгуулж, хөгжлийн бэрхшээл, хоцрогдолтой хүүхдийг илрүүлэн, холбогдох хөгжлийн дэмжлэгийн үйлчилгээнд хамруулж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссуудын мэдээгээр 2024 оны байдлаар улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 14.6 мянган хүүхэд байна.

Эдгээр хүүхдийн 76.2 хувь нь төрөлхийн шалтгаантай байгаа бол байнгын хэвтэрт байгаа 1,700, хөгжлийн бэрхшээлийн улмаас цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 814, сургуульд хамрагдаж чадахгүй байгаа 1,263 хүүхэд байна.

Мөн Монгол Улсын Засгийн газраас боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 1100 гаруй хүүхдийг 2025 онд Дэмжих төвийн хөгжүүлэх үйлчилгээнд хамруулахаар ажиллаж байна.

Холбоотой сэдвүүд

урьдчилан сэргийлэлт эмя

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.