Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх иргэний нийгмийн чуулган болно | Peak News

Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх иргэний нийгмийн чуулган болно

Peak.mn
01 сарын 28, 2026

Монгол Улсын хөгжлийн үйл явцад төр, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэх зорилготой “Хөгжлийн төлөөх түншлэл: Төр, иргэний нийгмийн түншлэлийг бэхжүүлье" чуулган 2026 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо, Блю Скай зочид буудалд болно.

Тус чуулган нь Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан төр–иргэний нийгмийн түншлэлийг бодитоор хөгжүүлэх, иргэний оролцоог нэмэгдүүлэх, ил тод, хариуцлагатай засаглалыг төлөвшүүлэх зорилтуудтай уялдаж байна. 

Чуулганы хүрээнд “Төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлого” баримт бичгийн төслийг хэлэлцэж, иргэний нийгмийн байгууллагуудын санал, зөвлөмжийг нэгтгэн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад хүргүүлэх юм.

Чуулганд иргэний нийгмийн байгууллагууд, хүний эрхийн активистууд, судлаачид, хэвлэл мэдээллийн байгууллага болон төрийн байгууллагын төлөөлөл 100 орчим хүн оролцоно. 

Хөтөлбөрийн хүрээнд төр-иргэний нийгмийн түншлэлийн өнөөгийн нөхцөл байдал, иргэний орон зайн тулгамдсан асуудал, төрийн бус байгууллагын тухай хуулийн хэрэгжилт, иргэний нийгмийн сайн туршлага, бодит санаачилга, төсөл хөтөлбөрүүдийн ололт амжилт, сургамжийг илтгэл, панел хэлэлцүүлгийн хэлбэрээр өргөн хүрээнд хэлэлцэх юм. 

Мөн “Хөгжлийн төлөөх хариуцлага: иргэний нийгмийн санаачилга”-ын хүрээнд хэрэгжиж буй үйл ажиллагаа, сайн туршлагыг олон нийтэд танилцуулна.

Энэхүү чуулган нь төр, иргэний нийгмийн байгууллагуудын хооронд нээлттэй, үр дүнтэй яриа хэлэлцүүлэг өрнүүлэх, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих үйл явцад иргэний нийгмийн бодит оролцоог хангах стратегийн ач холбогдолтой бөгөөд цаашид Монгол Улсад тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг дэмжсэн ил тод, хариуцлагатай түншлэлийн суурь тогтолцоог бүрдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.