Хөл хорионы үеэр ажлын байрандаа архидсан ХААДС-ийн албан хаагчдад арга хэмжээ авчээ

Х.Оргил
02 сарын 16, 2021

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн удирдах ажилтнууд ажлын байрандаа архидаж, зодолдож танхайрсан учраас хариуцлага тооцжээ. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд

 ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед төрийн алба хаагч бүр Засгийн газраас гаргасан цар тахлаас сэргийлэх шийдвэрийг хэрэгжүүлж хичээн ажиллаж байна. Гэтэл Хөдөө аж ахуйг дэмжих сангийн зарим удирдах албан тушаалтан эрхэлсэн ажилдаа хариуцлага алдлаа. Надад ирсэн мэдээллээр "нийт таван ажилтан ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэж, маргаан үүсгэсэн" байна. Иймээс ажлын байрандаа архи уусан, ажилдаа хариуцлага алдсан, ёс зүйн зөрчил гаргасан албан хаагчдыг төрийн албаны хуулийн дагуу зохих арга хэмжээ авч, ажлаас нь чөлөөлнө" гэв.

Холбоотой сэдвүүд

з.мэндсайхан хөл хорио

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.