Хулгайн замаар хүн тээвэрлэсэн 14 жолооч, 21 зорчигчид арга хэмжээ авчээ

Б.Баясгалан
01 сарын 22, 2021

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн ч нийслэл хотоос гарах хөдөлгөөн хязгаарласан хэвээр байгаа энэ үед иргэд хулгайн замаар автомашинтай зорчих, хүн тээвэрлэх зөрчил гарсаар байна.

Зөвшөөрөгдөөгүй автозамаар хүн тээвэр хийсэн 14 жолооч, 21 зорчигч, нийт 35 иргэнд Цагдаагийн байгууллагаас хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллажээ.

Тухайлбал, сүүлийн үед фэйсбүүк группт зар байршуулан нэг зорчигчийн замын зардалд 250.000-300.000 төгрөг, ачаа, тээшийг овор хэмжээнээс харгалзан 50.000-100.000 төгрөгөөр тооцон иргэдэд үйлчилжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.