Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Эрчим хүч болон боловсролын салбарт тогтолцооны өөрчлөлт үгүйлэгдэж байна | Peak News

Эрчим хүч болон боловсролын салбарт тогтолцооны өөрчлөлт үгүйлэгдэж байна

Х.Оргил
06 сарын 16, 2026

ХҮН намын дэргэдэх Бодлого судалгааны төвөөс нийгэмд тулгамдсан хоёр салбарыг хөндсөн судалгааны үр дүнгээ олон нийтэд танилцууллаа. Энэ удаагийн хэлэлцүүлэгт Эрчим хүчний яамны Гэрээ, эрх зүйн газрын дарга, эрчим хүчний хуульч, судлаач С.Амаржаргал, боловсролын бодлого судлаач Ц.Алтансор нар оролцож, илтгэл тавьсан юм.


Эрчим хүчний шинэчлэл нь зөвхөн тарифын асуудал биш

Эрчим хүчний яамны Гэрээ, эрх зүйн газрын дарга С.Амаржаргал Олон улсын Эрчим хүчний агентлагийн (IEA) 2025 оны тайланд үндэслэн цахилгаан эрчим хүчний зах зээлийн олон улсын загварууд болон тэдгээрийн бодлогын хэрэгслүүдийг тоймлон танилцуулав.

Тэрбээр эрчим хүчний зах зээлийн шинэчлэлийг зөвхөн үнэ тариф чөлөөлөх асуудлаар явцуу ойлгох нь өрөөсгөл гэдгийг онцолсон юм. Цахилгаан эрчим хүчний зах зээл нь богино хугацааны, дунд болон урт хугацааны зах зээл, мөн нэмэлт бодлогын хэрэгслүүд гэсэн харилцан уялдаатай давхаргуудаас бүрдэх шаардлагатайг судалгаанд дурджээ.

Монгол Улсын эрчим хүчний салбар өртөг зардлаа бүрэн нөхөж чаддаггүй, тарифын өндөр зохицуулалттай явж ирсэн. Иймд хөрөнгө оруулалт татах, найдвартай нийлүүлэлтийг хангах, хэрэглэгчийг хамгаалах бодлогын тэнцвэрийг олох шаардлагатай байгааг хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм.

Цаашид чадлын зах зээл, урт хугацааны гэрээ, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих үнийн зөрүүний гэрээ зэрэг бодлогын хэрэгслүүдийг Монголын нөхцөлд хэрхэн нутагшуулах боломжтой талаар хэлэлцлээ. Судалгаанд зах зээлийн шинэчлэлийг ил тод, урьдчилан мэдэгдсэн, үе шаттай байдлаар хэрэгжүүлэх нь хөрөнгө оруулагчдын итгэлцэл болон системийн тогтвортой байдлыг хангахад чухал гэж үзэж байна.

Сургуулийн дээрэлхэлт нь хүүхэд хоорондын маргаан бус бодлогын асуудал

Боловсролын бодлого судлаач Ц.Алтансор “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуульд үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулах бодлогын үнэлгээ, загвар боловсруулах” судалгааны үр дүнг танилцууллаа.

Судалгаагаар Монгол Улсад дээрэлхэлтийн эсрэг олон төрлийн сургалт, аян, арга хэмжээ хэрэгждэг ч эдгээр нь нэг удаагийн шинжтэй байгаа аж.

Иймд сургуулиудад дээрэлхэлтийн тохиолдол илэрсэн үед хэн, хэдий хугацаанд, ямар алхам хийхийг тодорхой заасан нэг мөр стандарт протокол, багш, эцэг эх, сурагчдын оролцоог тодорхойлсон урьдчилан сэргийлэх тогтвортой хөтөлбөр шаардлагатайг хэлэлцүүлгийн үеэр онцоллоо.

Нэг удаагийн арга хэмжээнээс тогтвортой бодлого руу шилжих шаардлагатайг ч тэрбээр онцлон хэлсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид эрчим хүч болон боловсролын салбарын асуудлууд хоорондоо өөр мэт боловч нийтлэг нэг зарчимтайг тэмдэглэв. Тодруулбал, аль аль салбарт нэг удаагийн арга хэмжээ, богино хугацааны шийдэл хангалтгүй бөгөөд судалгаанд суурилсан, хэрэгжих боломжтой, тогтвортой бодлогын загвар шаардлагатай байна.

Бодлого судалгааны төвийн зүгээс цаашид нийгэм, эдийн засаг, боловсрол, эрчим хүч зэрэг салбарт тулгамдаж буй асуудлаар судалгаанд суурилсан бодлогын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн зохион байгуулахаа илэрхийллээ.


Холбоотой сэдвүүд

бодлого хүн мөнхсоёл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.