Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Хүн худалдаалахтай тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан ОУШХБ-ын Ази, Номхон далайн бүсийн оффис... | Peak News

Хүн худалдаалахтай тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан ОУШХБ-ын Ази, Номхон далайн бүсийн оффис шинэчилсэн стратегиа танилцууллаа

Peak.mn
07 сарын 29, 2026

Жил бүрийн 7 дугаар сарын 30-нд Хүн худалдаалахтай тэмцэх дэлхийн өдөр тохиодог. Энэ жилийн хүрээнд “Залилангийн цаадах хохирогчид” (Trapped Behind the Scam) сэдвийг онцолж, хуурамч ажлын саналаар хүмүүсийг хуурч, цахим залилан үйлдэхийг албаддаг хүн худалдаалах гэмт хэрэг өсөн нэмэгдэж буйд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж байна.

Хуурамч ажлын саналд хууртан өөр улсад очсон хүмүүс зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдийн гарт орж, сүрдүүлэг, хүчирхийлэл, дарамтын дор цахим залилан үйлдэхэд хүрдэг. Тэдний бичиг баримтыг хураах, зорчих эрхийг нь хязгаарлах, өрийн дарамтад оруулах зэрэг олон төрлийн мөлжлөгт өртөх нь түгээмэл байдаг.

“Цахим залилангийн төвд ажиллаж буй олон хүн өөрсдөө хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон байдаг. Гэвч тэднийг хохирогч бус, гэмт хэрэг үйлдэгч гэж үзэх тохиолдол байсаар байна. Иймээс хохирогчдыг хамгаалах тогтолцоог сайжруулж, улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь нэн чухал.”

ОУШХБ-ын Ази, Номхон далайн бүсийн захирал Иори Като


ОУШХБ 2022–2025 оны хооронд Ази, Номхон далайн бүс нутагт албадан гэмт хэрэг үйлдүүлэх зорилгоор худалдаалагдсан 3,100 гаруй хүнд шууд тусламж үзүүлсэн юм.

Хүн худалдаалахтай тэмцэх бүсийн шинэчилсэн стратеги (2026-2030) нь дараах чиглэлд төвлөрнө:

  • Хохирогчдыг илрүүлэх, хамгаалах;
  • Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх;
  • Шилжин суурьшигчид болон бусад эрсдэлт бүлгийн хүмүүсийн эмзэг байдлыг бууруулах;
  • Хохирогчдыг нийгэмд тогтвортой эргэн нэгтгэх;
  • Гэмт этгээдүүдэд хариуцлага тооцох;
  • Улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх.

Энэхүү стратеги нь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг албадан үйлдүүлсэн хууль бус үйлдлийнх нь төлөө шийтгэх ёсгүй гэсэн олон улсын зарчмыг онцолж, тэднийг хамгаалах, тусламж үйлчилгээ болон шударга ёсны хүртээмжийг сайжруулахыг уриалж байна.

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага өнгөрсөн 25 жилд дэлхий даяар хүн худалдаалах гэмт хэргийн 100,000 гаруй хохирогчид шууд тусламж үзүүлээд байна.

Холбоотой сэдвүүд

iom2026 human trafficking

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.