Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
С.Ганзориг: 'Уншдаг Увс аймаг'-ийг бий болгох нь бидний хамгийн том зорилго | Peak News

С.Ганзориг: "Уншдаг Увс аймаг"-ийг бий болгох нь бидний хамгийн том зорилго

Peak.mn
07 сарын 29, 2026

Заябандида Намхайжамцын нэрэмжит Увс аймгийн Нийтийн номын сан байгуулагдсаны 90 жилийн ой энэ жил тохиож байна.

1936 онд "Бага хурлын уншлагын газар" нэртэйгээр үйл ажиллагаагаа эхэлсэн тус номын сан өдгөө орон нутгийнхаа оюуны төв болохын зэрэгцээ унших соёлыг түгээн дэлгэрүүлэх олон санаачилгыг хэрэгжүүлж байна.

Тухайлбал 90 жилийн ойгоо угтан "Уншдаг Увс аймаг" хөдөлгөөнийг өрнүүлж, "90 эрхэм – 90 ном бэлэглэе" аяныг хэрэгжүүлж буй. Тус номын сангийн захирал С.Ганзоригтой ярилцлаа.


- Номын сангийн 90 жилийн ойг угтан хэрэгжүүлж буй ажлуудаас онцлохгүй юу?


-Бид ойн хүрээнд нийт 33 ажлыг төлөвлөсөн. 90 жилийн ойгоо зөвхөн нэг өдрийн баяр болгон тэмдэглэх биш харин унших соёлыг түгээх бүтэн жилийн аян болгохоор хичээн ажиллаж байна.


Энэ хүрээнд "Уншдаг Увс аймаг" аяныг эхлүүлээд байна.

Мөн "90 эрхэмдээ 90 ном бэлэглэе" аяныг хэрэгжүүлж байна. Энэхүү аяны хүрээнд Увс нутгийнхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, ажил үйлс, амжилт бүтээлээрээ манлайлан яваа эрхмүүддээ ном бэлэглэж байгаа юм. Тэдгээр эрхмүүдийн номтой нөхөрлөсөн түүхээр дамжуулан хүүхэд, залууст номын үнэ цэнийг ойлгуулахыг зорьж байна.

Үүнээс гадна энэ жил анх удаа "Ном цом"-ыг бий болгож, унших соёлыг хамгийн идэвхтэй түгээсэн Давст сумд гардуулсан. Цаашид энэ ажил үргэлжилнэ.

Мөн “Цэц сорих өргөө” буюу зохиолчдын өрөөтэй болсон. Нутгийн зохиолчид эндээ сууж уран бүтээлээ туурвих юм. Манай аймаг МУСГЗ Б.Норов, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Төрийн Баянсан нарын олон нэр алдартай зохиолчидтой.

Бас анх удаа олон нийтийн санаачилгаар  номын сангийн нэг танхимыг тохижуулаад байна. 

- Та "Уншдаг Увс аймаг" санаачилгаа танилцуулаач?


-Өнөөдөр биш ч тодорхой хугацааны дараа Увс аймаг унших соёлоороо үлгэр жишээ аймаг болох ёстой гэж бид зорьж байна.

Тиймээс үндсэн ажлаасаа гадна унших соёлыг төлөвшүүлэхийг зорьж байна.


- Сүүлийн жилүүдэд унших соёл хэр өөрчлөгдөж байна вэ?


-2016 оноос эхлээд манай номын сангийн уншигчдын тоо жил дараалан буурсныг нуугаад яахав. Манайх гэлтгүй дэлхий даяараа цахим хэрэглээнээс болж унших нь эрс багассан.

Харин 2023 оноос өөрчлөгдөж эхэлж байгаад баярладаг. Нэгэнт дэлгэцийн  хамаарал их болсон учраас эцэг эхчүүд хүүхдээ номтой ойр байлгахын чухлыг илүү ойлгодог болжээ.

Өдөрт 100-150 орчим хүүхэд үйлчлүүлдэг байсан бол 250-500 хүүхэд номын сангаар орж байна. Манай нийт уншигчдын 99 хувь нь хүүхдүүд байдаг. Манай хамт олон хүүхдүүд үйлчлүүлээд байхаар л баярлаад байдаг улс.


-Увс аймаг ЭШ-ын дүнгээрээ тэргүүлдэг. Унших соёл боловсролын чанарт нөлөөлж байна уу даа гэж хардаг…?


-Өнгөрсөн жил бид МУИС-ийн судлаачаар Увс аймгийн унших соёлын талаар судалгаа хийлгэсэн.

Судалгаагаар сургууль, багш, номын сан хамтран хүүхдийн унших дадлыг тогтмол дэмждэг орчинд суралцах амжилт өндөр байгаа нь харагдсан. Багш нар ч ном тогтмол уншдаг хүүхдүүд хичээлдээ илүү амжилттай байдгийг хэлдэг.

Ер нь уншдаг хүүхэд андашгүй байдаг шүү дээ.Унших дадал зөвхөн хэл, уран зохиолын мэдлэгийг нэмэгдүүлдэггүй. Сэтгэх чадвар, төвлөрөл, аливаад хандах хандлагыг төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг. 


Ойдоо зориулж үе үеийн номын санчид, ажилтан, албан хаагч нартаа баярын мэнд хүргэе. 

Бид ойдоо зориулж ном гаргаад байна.

Тус номын санг үүсгэн байгуулах, хөгжүүлэх, бэхжүүлэхэд хувь нэмрээ зориулсан Буяннэмэхийн Шоовой /Зүүнхангай сумын уугуул/, Шагжийн Даваажав /Зүүнговь сумын уугуул/ О.Хартолгой  /Малчин сумын ЗХУ-д анхны номын санч мэргэжил эзэмшсэн/, Б.Нямхүү /Түргэн сумын уугуул/, М.Цэндхүү /Хяргас сумын уугуул/,  Басангийн Булган /Малчин сумын уугуул/ зэрэг Ц.Эрхэмбаяр /Сагил сумын уугуул/, Б.Батхүү /Тэс сумын уугуул/ зэрэг хүмүүсийг онцлон нэрлэж ойн номдоо тодотгосон.

- Хүүхдийн дэлгэцийн хамаарлын талаар бүгд ярьж байна. Та эцэг эхчүүдэд хандаж юу хэлэх вэ?

 

-Өөрсдөө гар утсаа харж суугаад хүүхдээ номоо унш гэвэл ямар ч үр дүнгүй шүү дээ. Тиймээс цаг завгүй хэдий ч өдөртөө хүүхдэдээ хэдэн минут ч хамаагүй ном уншиж өгч байгаарай. 

Би Герман, БНСУ зэрэг улсын номын сангаар орж үзсэн. Тэнд номын сан бол зөвхөн ном уншдаг газар биш юм билээ. Хүмүүс суралцдаг, ажилладаг, гэр бүлээрээ цагийг өнгөрөөдөг нь таалагдсан. 

Монголын номын сан ч энэ чиглэл рүү хөгжих ёстой. Ийм орчинд хүүхэд өөрийн эрхгүй уншдаг болж төлөвшинө шүү дээ.



Холбоотой сэдвүүд

номынсан увс 90 жил

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.