Г.Сайнзаяа
04 сарын 24, 2019
Хөрөнгө: 1 триллион доллар гаруй
Хэрхэн баяжсан бэ?
1 Оргил үедээ Монгол гүрэн Хятадаас Европ хүртэл тэлж, дэлхийн хуурай газрын 22 хувийг эзэлсэн.
2 Маш их ялалт байгуулсан ч Чингис хаан нэг ч ордон, хийд, бунхан, бүр байшин ч бариагүй. Хөрөнгөө цэргүүд болон тэдний гэр бүлийнхэнд зарцуулсан.
Хөрөнгө: Дэлхийн нийт ДНБ-ий 25-30%
Хэрхэн баяжсан бэ?
1 Хятад улс технологийн шинэ санаа, санаачилга, татварын мөнгөөр баяжсан.
2 Сун гүрний Засгийн газар төвлөрсөн байсан тул эзэн хаан нь эдийн засгийг атгадаг байжээ.
Хөрөнгө: Дэлхийн нийт ДНБ-ий 22.7%
Хэрхэн баяжсан бэ?
1 Хаан ширээнд 15 жил суухдаа Ву Тан гүрнийг төв Ази руу тэлж, тухайн цаг үедээ хамгийн уудам газар нутгийг бий болгожээ.
Хөрөнгө: Дэлхийн нийт ДНБ-ий 25%
Хэрхэн баяжсан бэ?
1 Акбарын үед Моголовын гүрэн газар нутгийн хэмжээ, хөрөнгө нь гурав дахин нэмэгджээ.
2 Эдийн засгийн зарим түүхч моголовчууд тутамд оногдох ДНБ Элизабетын Англитай адилхан байсан гэж үздэг.
Хөрөнгө: 2.2 триллион доллар
Хэрхэн баяжсан бэ?
1 Соломон хаан 39 жил төрийн эрхэнд суухдаа 25 тонн алт цуглуулсан гэдэг. Энэ нь одоогийнхоор 40 тэрбум доллар юм.
2 Соломон хааны хөрөнгийн дийлэнх нь бизнес, худалдаа, Араб, Левантын гувчуураас бүрдсэн.
3 Түүний сэнтий цэвэр алтан бүрээстэй, зааны ясан шигтгээтэй, 12 арслангийн хөшөөтэй, хөл тавих тавцан нь ч цэвэр алт байсан гэдэг.
4 Соломон хааны хөрөнгө мөнгийг чулуу гэж үзэхээр хэмжээний их байжээ.
Хөрөнгө: 415 тэрбум доллар
Хэрхэн баяжсан бэ?
1 Баруун Африк дахь Мусагийн хаант улс дэлхийн алтны хамгийн том нийлүүлэгч байсан. Тухайн үед дэлхийд алтны эрэлт маш их байлаа.
2 Түүний хөрөнгийг үгээр илэрхийлэхэд хэцүү. Тухайн цаг үедээ хамгийн чинээлэг нь байсан.
3 Мекка руу мөргөл хийхээр явахдаа 60,000 зочин, 12,000 боол дагуулж, тус бүрт нь 1.8 кг алт бариулжээ. Мөн 80 тэмээ тус бүрт 136 кг хүртэл алтны үртэс ачсан гэнэ.
Хөрөнгө: 129 тэрбум доллар
Хэрхэн баяжсан бэ?
1 Хаан ширээнд суугаагүй л болохоос тэрбээр Флоренцдоо хааны адил хүндтэй байжээ.
2 Козимо хөрөнгийнхөө дийлэнхийг аав Жиованни ди Биччи буюу Medici банкийг үүсгэн байгуулагчаас өвлөсөн. Жиованни нь Пап ламын хувийн санхүүч болж, татварын гэрээ, уурхайн санхүүч барьж ихээхэн хөрөнгө цуглуулсан юм.
3 Медичигийн гэр бүлийнхэн дөрвөн Пап лам, Леонардо да Винчи, Микеланжело, Боттичелли гэх мэт уран бүтээлчтэй хамтран ажилладаг байсан.
Хөрөнгө: 169.8 тэрбум доллар
Хэрхэн баяжсан бэ?
1 Шинэ дарангуйлагч Сулла хаан ширээг залгамжлахад нэгэн хураагдсан байгууламжийг дуудлага худалдаанд оруулжээ. Крассус түүнийг нь зах зээлийн ханшнаас доогуур үнээр авсан байна.
2 Крассус Юлий Цезарийн сонгуулийн кампанит ажлыг санхүүжүүлж, хожим нь их хэмжээний татвараас чөлөөлөгдсөн.
3 Тэрбээр мөн шатаж буй барилга руу гал коммандаа авч очоод барилгаа маш хямд үнээр зарахыг зөвшөөрвөл галыг унтрааж өгөх наймаа хийдэг байжээ.
Хөрөнгө: 4.6 триллион доллар
Хэрхэн баяжсан бэ?
1 Август Египет улсыг өөртөө эзэмшиж байх үед хөрөнгө нь оргилдоо хүрсэн.
2 Египет улс тухайн үед дэлхийн ДНБ-ий 25-30 хувийг бүрдүүлдэг, Газрын дундад тэнгисийн орнуудаас газар тариалангийн хамгийн шимтэй газар нутагтай нь байв.
Хөрөнгө: 228 тэрбум доллар
Хэрхэн баяжсан бэ?
1 Эзэн хааны гэр бүлийн эзэмшлийн газар нутаг тэлж, Нормандийн байлдан дагуулагч тухайн цаг үеийнхээ хамгийн чинээлэг хүн болсон юм.
2 Вильгелм өөрийн дэмжигчиддээ газар нутаг, хөрөнгөнөөсөө бэлэглэжээ.
Хөрөнгө: 195 тэрбум доллар
Хэрхэн баяжсан бэ?
1 Алан Руфус зөв газар, зөв цагтаа амьдарч байсан хүн. Саксоны бослогыг дарж, Вильгелмийг дэмжсэнд нь Вильгелмийн зүгээс түүнд Ричмондын нэгдүгээр зэргийн Лорд цол гардуулжээ.
2 Руфус 250 мянган акр газраас хөрөнгийн дийлэнхийг босгосон.
3 Оргил үедээ Руфусын хөрөнгө Английн ДНБ-ий 7%-тай тэнцэж байж.
Хөрөнгө: 277 тэрбум доллар
Хэрхэн баяжсан бэ?
1 Фуггер уул уурхай, банк, худалдааны салбарт хүч үздэг бизнесмен хүн байлаа.
2 Фуггерийн нөлөөг тоочоод баршгүй. Тухайлбал, архиепископ ламд мөнгө зээлдүүлэх шийдвэр гаргаснаар Мартин Лутер 95 Theses-ээ бичсэн юм.
3 Фуггер хаан, Пап лам нарыг санхүүжүүлж, Габсбургийг Европын хамгийн чухал гүрнүүдийн нэг болгоход тусалсан юм.
Хөрөнгө: 169.4 тэрбум доллар
Хэрхэн баяжсан бэ?
1 Хаан ширээг 49 жил барьж Балкан, Месопотами, Гүрж, Армени хүртэл газар нутгаа тэлсэн.
2 Насан эцэслэхдээ 100 тонн алттай байжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.