Хүндийн өргөлтийн ДАШТ эхэллээ

Peak.mn
09 сарын 17, 2019

МОСКВА. /TASS/. Хүндийн өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Таиландын Паттайя хотод өнөөдөр эхэллээ. Тэмцээн энэ сарын 17-27 хүртэл үргэлжлэх юм. 

Эхний өдөр тэмцээний нээлтийн ёслолын арга хэмжээ болно. Харин лхагва гарагт эрэгтэйчүүдийн -56 кг, эмэгтэйчүүдийн -45 кг жингийн тэмцээн эхэлнэ. Тамирчид нийт 20 багц медалийн төлөө өрсөлдөнө.

Энэхүү тэмцээн нь “Токио 2020” олимпын наадмын эрх олгох тэмцээнүүдийн нэг юм.  Тэмцээнд Орос улсаас нийт 7 тамирчин оролцож байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

дашт хүндийн өргөлт

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.