Хүнсний бус саванд тараг хийж сургуульд нийлүүлсэн компанийн тусгай зөвшөөрлийг цуцална

Х.Оргил
09 сарын 07, 2019

Нийслэлийн 84 дүгээр сургуульд Үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж “Коко десерт” ХХК-ний үйл ажиллагааг шалгахад хүнсний зориулалтын бус саваар тараг тээвэрлэж, түгээж байгаа зөрчил илэрчээ. Тиймээс МХЕГ-аас ашиглаж байсан сав болон таргийг лабораторийн шинжилгээнд хамрууллаа.

Энэхүү зөрчил нь Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 11.2 дахь заалт, Хүнсний зориулалтын бус хуванцар савны талаар авах арга хэмжээний тухай Монгол улсын Засгийн газрын 2015 оны 496 тоот тогтоолыг зөрчиж байгаа тул Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээж холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

Цаашид тус компанийн гэрээ цуцлах саналыг Нийслэлийн Өмчийн харилцааны газарт, сургуулийн удирдлагад хариуцлага тооцуулах тухай саналыг Нийслэлийн Боловсролын газарт хүргүүлэхээр болжээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 09 сарын 03-16-ны өдрүүдэд Үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлж буй ерөнхий боловсролын сургуулиудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Холбоотой сэдвүүд

мхег тараг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.