Хунтайж Харри, Меган нарын анхны албан ёсны аялал эхэлжээ

Б.Баясгалан
10 сарын 15, 2018

Их Британийн хунтайж Харри болон түүний гэргий Меган нарын Австрали, Фижи арал, Тонга болон Шинэ Зеландад хийх албан ёсны аялал эхэлж, тэд Австралийн Сидней хотноо хүрэлцэн очсон байна. 

Энэ тухай телевизийн “BBC” суваг мэдээлэв.

Суссексийн гүн болон гүнгийн ахайтанхэмээн өргөмжлөгдөх болсон Харри болон Меган нар өнгөрсөн тавдугаар сард гэрлэснээсээ хойш хийж буй анхны албан ёсны аялал нь энэ болж байгаа ажээ.

Сидней хотоос эхэлсэн 16 хоногийн аялалд албан ёсны олон арван арга хэмжээнүүд багтах юм. Тэд хунтайж Харригийн эцэг эх болох Чарльз болон Диана нарын 1983 онд Австралиас Шинэ Зеланд руу аялсан анхны аяллын чиглэлийн дагуу аялах юм байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

меган хунтайж харри

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.