Х.Оргил
01 сарын 30, 2019
АТГ-аас ХОМ-ээ дутуу мэдүүлсэн албан хаагчдын талаар өчигдөр мэдээлсэн билээ. Тэд бол Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нар юм.
АТГ-аас хийсэн хяналт шалгалтаар ноцтой зөрчил илэрсэн ч удирдлагууд нь тэднийг хуулийн дагуу ажлаас халах бус цалингаас нь хасах төдий арга хэмжээ аваад өнгөрсөн аж. Иймээс АТГ Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатад “Хариуцлага хүлээлгэх тухай” албан бичгийг АТГ-аас хүргүүлсэн билээ.
Тэгвэл өчигдөр тэднийг ажлаас нь халж, хөдөлмөрийн гэрээг нь дуусгавар болгох тушаалыг хариуцсан албан тушаалтан гаргасан байна.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч даргын албыг хашиж байсан А.Хаянхярваагийн хувьд төрийн албанд зүтгээд цөөнгүй жилийг үдсэн ч ХОМ өгөхдөө хайнга хандсан нь ийнхүү албаа өгөхөд хүргэсэн бололтой. Учир нь "Солид контентс", "Аква Монгол" ХХК-иудын захирлаар бүртгэлтэй байсан мөн ХОМ-ээ дутуу мэдээлсэн ажээ.
Тухайлбал:
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.