Хүүхдээ автомашиныхаа цонхоор ил гаргасан жолоочийг 50 мянган төгрөгөөр торгожээ

Х.Оргил
08 сарын 24, 2020

Зүүн дөрвөн замын уулзвар орчим замын хөдөлгөөнд оролцох үеэрээ бага насны хүүхдийг автомашиныхаа цонхоор ил гаргасан зураг цахим орчинд тарж, иргэдийг бухимдуулсан. Уг автомашины жолоочийг олж илрүүлэн хүүхэд буруу тээвэрлэсэн гэх үндэслэлээр 50 мянган төгрөгөөр торгосон талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.8-д “Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана” гэж заажээ. 

Эцэг эхчүүд та бүхэн тээврийн хэрэгслээр хүүхдийг тээвэрлэх үедээ аюулгүй байдлыг бүрэн хангаж хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Холбоотой сэдвүүд

замынцагдаа тца

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.