ФОТО СУРВАЛЖИЛГА: Хүүхдийн баяраар 650 гаруй хүүхэд парад алхлаа

Л.Дэлгэрмаа
06 сарын 01, 2024

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Нэгдүгээрт хүүхэд” уриатай “Дэлхийн Монгол хүүхдүүд” арга хэмжээний үеэр 650 гаруй хүүхэд парад алхлаа.

Хүүхдүүд ханхүү, гүнж, торгон цэрэг, дамбо заан, алиалагч, анимэ, үлгэр, хүүхэлдэйн баатруудын дүрд хувирч, үндэсний хувцас, тугтай бүжиг, бөмбөр хөгжмөөр ялгаран "Шангри-ла" худалдааны төвөөс Сүхбаатарын талбай хүртэл алхсан юм.

Түүнчлэн Сүхбаатарын талбайд Монголын хүүхдийн ордны 500 сурагч үндэсний бүжиг бүжиглэж, Төрийн дууллаа дуулав. 

 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.