Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Хүүхдийн баяраар дараах гудамж, замыг түр хаана | Peak News

Хүүхдийн баяраар дараах гудамж, замыг түр хаана

Л.Дэлгэрмаа
05 сарын 30, 2025

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Монгол хүүхдүүд 2025” нэгдсэн арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. 

Баярын арга хэмжээний үеэр 08:00-19:00 цагийн хооронд дараах гудамж замыг хаана. Тодруулбал,

  • Монголын хүүхдийн ордны уулзвараас Шангри-ла төв хүртэл (Гэндэнгийн гудамж)
  • Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн уулзвараас Централ тауэрын урд уулзвар хүртэл (Их сургуулийн гудамж)
  • Чингис хаан музейн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл (Чингисийн гудамж)
  • Ус, цаг уурын хүрээлэнгээс Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл (Жуулчдын гудамж)
  • “Галлериа” худалдааны төвөөс Спортын төв ордон хүртэл (Амарын гудамж) зам хаах юм.

Мөн тус арга хэмжээний үеэр  “Хүүхдийн ертөнц” парад, үлгэрийн баатруудын “Magic Dream” парад болно. Үүнтэй холбоотойгоор зарим гудамж замын хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ. Тодруулбал, 

  • “Хүүхдийн ертөнц” парад: 10:00-12:00 цагийн хооронд Монголын хүүхдийн ордноос Сүхбаатарын талбайг нар зөв тойроод эхэлсэн цэг хүртэл;
  • “Magic Dream” парад:
    • Нэгдүгээр тойрог: 10:30-12:00 цагийн хооронд “Наадам центр” худалдаа, үйлчилгээний төвөөс Сүхбаатарын талбай хүртэл;
    • Хоёрдугаар тойрог: 13:00-14:30 цагийн хооронд Сүхбаатарын талбайн баруун урд талаас зүүн урд тал хүртэл явна.

Холбоотой сэдвүүд

хүүхдийнбаяр 6 дугаар сарын 1

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.