Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Хүүхдийн хүсэл сонирхол, түвшинд нь тохирсон арга барилаар хичээллэх боломжийг олгох “Google for... | Peak News

Хүүхдийн хүсэл сонирхол, түвшинд нь тохирсон арга барилаар хичээллэх боломжийг олгох “Google for Education Mongolia” төсөл

П.Мөнгөнсор
06 сарын 03, 2026

Леброн Жэймс талбайн голоос бөмбөг шидэхэд таталцлын хууль хэрхэн үйлчилдэг бол?

Ийм асуултаар эхэлбэл физикийн хичээлд дургүй, хойно зүүрмэглэж суугаа сагсан бөмбөгт сонирхолтой хүүхдийн нүд сэргээд л ирнэ дээ. Яг үүн шиг хичээл бүрийг хүүхэд өөрийнхөө хүсэл сонирхол, хоббитойгоо уялдуулж суралцдаг эрин үе хэдийн эхэлжээ. 

Үндсэндээ багш нэг л ижил хичээл зааж, сурагчид нь нэг л хурдаар суралцдаг хуучин арга барил ард хоцорч байна.

Энэ бол хиймэл оюуны боловсролын салбарт авчирч буй хамгийн том өөрчлөлтийн нэг. 

Ялангуяа Google компанийн танилцуулж буй “Learn your way” шийдэл боловсролын салбарын дараагийн шилжилт хэмээн яригдаж байна.

Энэхүү шийдлийг Монголд нутагшуулж, багш болон сурагчдад технологийн ур чадвар олгохоор “Grow with Google Mongolia”, “Google for Education Mongolia” төслийн баг ажиллаж эхэлжээ.

Тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжигч Peak.mn сайт энэ талаар Google компанийн Монгол дахь суурин төлөөлөгч Э.Өсөхбаяр болон энэхүү төслийг сургалтдаа нэвтрүүлж буй орон нутгийн багш нартай ярилцлаа.


Боловсролын салбарын технологийн түүчээ Google компани

Google компани 20 жилийн өмнөөс боловсролын хэрэгцээнд зориулсан платформуудаа хөгжүүлж эхэлсэн түүхтэй. 

Та бидний сайн мэдэх Google Classroom, Meet, Docs, Sheets, Slides зэрэг платформуудыг дэлхийн 170 гаруй орны боловсролын байгууллагууд өдөр тутамдаа ашиглаж байна. 

Технологи хөгжихийн хэрээр “Хиймэл оюун багшийн ажлыг орлох уу?” гэсэн яриа хамгийн их яригддаг. Энэ асуултад Google компани хөгжүүлсэн шийдлүүдээрээ шуудхан ҮГҮЙ гэсэн хариултыг өгч байна. 

Хиймэл оюун багшийн ажлыг орлох бус харин ч хөнгөвчилж, багшид хүүхэдтэйгээ ажиллах цагийг гаргаж өгч буйгаараа онцлог юм.

Тухайлбал, багш 40 хүүхдэд хичээл заадаг гэж бодоход хүүхэд бүрийн түвшин, сонирхол, суралцах хэмнэлийг анзаарч, сурагч бүрд тохирсон материал бэлдэхэд асар их цаг хугацаа, ачаалал шаардана шүү дээ. Харин Gemini-ийн боловсролд зориулсан тусгай хувилбар нь багш нарт хичээлийн агуулга боловсруулах, интерактив сургалтын материал бэлтгэх, сурагч бүрийн түвшинд тохирсон даалгавар гаргах боломжийг олгож буй аж.

Сайн мэдээ нь эдгээр технологийн ур чадваруудыг багш нарт цэгцтэй хэр нь хүртээмжтэй эзэмшүүлэхээр “Google for Education Mongolia” төсөл Монголд 2023 оноос хэрэгжиж эхэлжээ. 

Өнөөдрийн байдлаар 14 мянга гаруй багшийг сургаж, 2000 гаруй багш цахим ур чадварын сертификат эзэмшүүлжээ. Өнөөдөр 104 мянга гаруй багш Google-ийн системийг ашиглан хичээлийн төлөвлөгөө, интерактив контент, видео, анимэйшн, үлгэрийн ном хүртэл бүтээж, сургалтдаа ашиглаж буй аж.

Google-ийн хөгжүүлсэн технологиудыг хичээл сургалтдаа идэвхтэй ашиглаж, сурагчдын сонирхлыг татсан интерактив арга барилаар хичээлээ заадаг 400 гаруй багш Монголд бий. Эдгээр багш нараар дамжуулан “Learn Your Way” шийдлийг бодит сургалтын орчинд нэвтрүүлэх бүрэн боломжтой гэж Google компанийн Монгол дахь төлөөлөгч Э.Өсөхбаяр онцолж байлаа. 


Э.Өсөхбаяр: Боловсролын хоцрогдлоос салъя л гэвэл AI-ийг ашиглахаас өөр арга байхгүй

Монголчууд сошиал медиа хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Гэхдээ дижитал орчныг үнэхээр үр дүнтэй ашиглаж байна уу, залуус ажлын байран дээр үнэлэгдэх технологийн ур чадварыг сууриар нь эзэмшиж байна уу гэдэг тун анхаарал татах сэдэв.

Манай улсын боловсролын систем олон улсын PISA үнэлгээгээр дэлхийн дунджаас 2-3 жилийн хоцрогдолтой гэж үнэлэгдсэн. 

Боловсролын энэ зөрүүг хуучин арга барилаар нөхөх ямар ч боломжгүй. Тиймээс аль хэдийн хэдийн үр дүнгээ өгсөн ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлэх нь хоцрогдлыг нөхөх хамгийн зөв шийдэл юм. 

Хүүхэд бүр өөрт тохирсон арга барилаар суралцаж, шинжлэх ухаан, танин мэдэхүйд дурлаж эхэлбэл илүү бүтээлч, дижитал ур чадвартай, дэлхийн түвшинд өрсөлдөх чадвартай иргэд бэлтгэгдэнэ гэж харж байна.


Сургалтын хэрэгцээнд төгс тохирох шийдэл: Хромбүүк

Боловсролын салбарын асуудлыг шийдэх санаачилгыг хөрсөн дээр буусан бодит ажил хэрэг болгоход хоёр зүйл хамгийн чухал.  

Мэдээж интернэт,  дараа нь компьютер гарцаагүй хэрэгтэй. 

Интернэтийн холболтыг Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар интернэт үйлчилгээ үзүүлдэг хувийн компаниудтай хамтран тодорхой хэмжээнд шийджээ. Интернэтийн хурдыг сүүлийн 2-3 жилийн хугацаанд 4-5 дахин ихэсгэсэн эерэг үзүүлэлт ч бий. 

Одоогийн байдлаар бүх сургуулиуд интернэтэд холбогдсон нь маш том давуу тал юм. Мөн сургуулийн дотуур байруудын 60 гаруй хувь нь интернэтэд холбогддог ажээ. Энэ хүрээнд маш их хөрөнгө оруулалтууд ороод сайжирчээ. 

Харин одоо шийдэх ёстой асуудал бол компьютерын хүртээмж юм. 

Дээр дурдсан шиг ялгаатай суралцахуйг дэмждэг, интерактив байдлаар хичээллэх боломжтой сургалтын хэрэгцээнд тохирсон төхөөрөмжүүдийг хүүхэд бүрд хүртээмжтэй болгосноор сая бидний яриад байгаа цахим шилжилт бүрэн утгаараа хэрэгжих боломж бүрдэнэ. 

Мэдээж Google-д шийдэл бий. Google компани 16 жилийн өмнөөс багш, сурагчдын хэрэгцээг сайтар судалж, сургалтын орчинд хамгийн тохиромжтой Хромбүүк гэх зөөврийн компьютерыг бүтээсэн. Хромбүүк хэд хэдэн онцлог давуу талтай.


Нэгдүгээрт, боловсролын хэрэгцээнд тохирсон апп, платформуудыг ашиглах боломжтой. Үүнд Pearson, Mozaik, Eduten зэрэг  боловсролын системд хэрэглэгдэж буй программууд багтана. Хамгийн чухал нь фейсбүүк, инстаграмм зэрэг сошиал медиа хаягууд, онлайн тоглоомууд, хүүхдийн анхаарал төвлөрөлтөд сөргөөр нөлөөлдөг өөр бусад аппликэйшнийг хязгаарлаж болно. Үүнтэй холбоотойгоор Хромбүүкд хүүхдийн дэлгэцийн зөв хэрэглээг зохицуулах функцууд байдаг аж.


Хоёрдугаарт, нимгэн, хөнгөн учир хүүхэд үүрээд явахад тохиромжтой. ДЭМБ-аас гаргасан зөвлөмжөөр сурагчийн цүнхний нийт жин нь хүүхдийн өөрийн биеийн жингийн 10 хувиас /зарим тохиолдолд 15 хувиас/ хэтрэхгүй байх ёстой гэж заасан байдаг. Монголд эсрэгээрээ бага ангийн хүүхдүүд өөрөөсөө хүнд цүнх үүрээд явах нь элбэг харагддаг. Хэтэрхий хүнд цүнх үүрэх нь хүүхдийн биеийн хөгжил, тэр дундаа нуруу, хүзүү, мөрөнд ачаалал өгч, булчингийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Энэ асуудлыг Хромбүүк хэдийн шийджээ.


Гуравдугаарт, эдэлгээ сайтай. Ус асгах, унагаах зэрэг санамсар болгоомжгүйгээсээ болж компьютероо эвдэх тохиолдол олон гардаг. Тэгвэл Хромбүүкийн давуу тал нь хүүхдийн өдөр тутмын хөдөлгөөнд тэсвэртэй материалаар хийгдсэн байдаг.  


Дөрөвдүгээрт, аюулгүй. Хромбүүкийн үйлдлийн систем болох ChromeOS-г хакердсан нэг ч тохиолдол өмнө нь бүртгэгдэж байгаагүй гэнэ.Тиймээс вирусны эсрэг програм өндөр төлбөртэйгээр худалдан авах эсвэл авсан програмын хугацаа дуусахад дахин шинэчлэх шаардлагагүй болж байна.


Тавдугаарт, интернэтгүй орчинд ажиллах боломжтой. Google Drive, Google Docs, Sheets, Slides нь интернэтгүй орчинд ч ажиллах тохиргоотой байдаг. Төхөөрөмж буцаад интернэтэд холбогдох үед таны хийсэн үйлдлүүд автоматаар хадгалагдсан байх тул дата, мэдээллээ алдана гэх айдасгүй болжээ.


Өнөөдөр дэлхий даяар 50 сая гаруй хромбүүкийг боловсролын салбарт ашиглаж байна. Монголд 13 мянган хромбүүк байна. 

Энэ нь 11 хүүхэд дундаа нэг компьютертой гэсэн үг. 

11 хүүхэд дундаа нэг төхөөрөмж ашиглаад, хичээл, даалгавраа хийнэ гэдэг хүрэлцээ, хүртээмжийн хувьд тун тааруу үзүүлэлт юм. Тиймээс “Google for Education Mongolia” төсөл Боловсролын яамтай хамтран 2 хүүхэд дундаа нэг хромбүүктэй байх зорилго өвөртлөн ажиллаж байгаа аж.

Төрийн өмчийн сургуулиуд хоёр ээлжээр хичээллэдэг учир хүүхэд ангид байх хугацаандаа Хромбүүкээ бүрэн ашиглаад дараа ээлжийнхээ хүүхдэд дамжуулан өгдөг байх юм. 


“Google for Education Mongolia” төслийн энэхүү санаачилгыг хэрэгжүүлж буй сургуулийн багш нар ийнхүү ярьж байна.

Хүүхэд нэг бүрийн хөтөч багш 

/Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ЕБС-ийн багш Б.Солонго/ 

Одоо үеийн хүүхдүүдийн суралцах арга барил үнэхээр өөр болсон. Өмнөх шигээ самбар дээр бичээд хичээлээ тайлбарлавал төвлөрөх нь багасаж, харин сонирхолтой, дүрслэлтэй, интерактив байдлаар хичээл ороход илүү идэвхтэй оролцдог болсон нь анзаарагддаг. 

Тиймээс Google-ийн түүлсүүдтэй ажиллаж сурсан нь ажлыг минь асар их хөнгөвчилсөн. 

Ялангуяа Google Classroom дээр сурагчдаа түвшнээр нь ангилж, өөрсдийнх нь түвшинд тохирсон даалгавар, материал өгөх боломжтой байдаг нь их давуу санагддаг.

Би химийн хичээл ордог учраас туршилт, бодлогуудаа аль болох хүүхдэд ойлгомжтой, нүдэнд харагдахаар сонирхолтой байдлаар үзүүлэхийг хичээдэг. Ийм арга барилаар хичээллэхээр хүүхдүүдийн оролцоо ч нэмэгдэж, шинжлэх ухааныг шимтэн сонирхож байгаа нь мэдрэгддэг.

/Б.Солонго багшийн интерактив хичээлтэй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу./


/Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 2-р сургуулийн сургалтын  менежер Б.Тунгалаг/

Манай сургуулийн мэдээлэл зүйн хичээлд ашигладаг байсан Lenovo компьютерууд гацаад, хичээлийн 40 минутыг бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй үе олон гардаг байсан. Энэ асуудлаа шийдэх гарц хайж явахдаа “Google for Education Mongolia” төслийнхөнтэй анх холбогдож байлаа. 

Ийнхүү 10 орчим жил ашигласан хуучин компьютеруудынхаа үйлдлийн системийг сольж, дахин амь оруулсан. 

Өмнө нь хэрэглэхэд хүндрэлтэй байсан төхөөрөмжүүд маань буцаад хичээлдээ ашиглагдаж эхэлсэн нь хамгийн гоё санагдсан.

/Б.Тунгалаг багшийн интерактив хичээлтэй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу./


/Архангай аймгийн Чулуут сумын ЕБС-ийн математикийн багш Т.Нямхүү/

Google Workspace-г ашигласнаар сэдвийн болон нэгж хичээлийн шалгалтыг цахимаар авах боломж бүрдсэн. Өмнө нь цаасан материал засахад маш их цаг ордог байсан бол одоо тэр ачаалал эрс багассан.

Хамгийн давуу тал нь хүүхдүүд шалгалтынхаа хариуг шууд хардаг болсон. 

Ингэснээр сурагч өөрөө юун дээр алдсанаа ойлгоно, багш ч мөн аль сэдэв дээр илүү ажиллах хэрэгтэйгээ шууд сурагчдынхаа дата мэдээллээс дүгнэж болж байна. 

Энэ нь эргээд хүүхэд бүрийн түвшин, хэрэгцээнд тохируулж хичээлийн агуулгаа бэлдэхэд ихээхэн тустай. Миний ажлыг хөнгөвчилж буй супер туслахууд бол Google Workspace юм.

/Т.Нямхүү багшийн хийсэн сургуулийн веб сайттай танилцахыг хүсвэл ЭНД дарна уу./

Холбоотой сэдвүүд

боловсрол googleforedu

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.