Хүүхдийн мөнгийг олгож эхэллээ, хэрэв өөрийн биеэр банкинд очин мөнгөө авдаг бол...

Б.Баясгалан
11 сарын 20, 2020

Хүүхдийн мөнгийг олгож эхэллээ хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өнөөдөр мэдээллээ.

Хүүхдийн мөнгө дансанд нь шууд орох тул иргэн та хүүхдийн мөнгө авах гэрээсээ гарах шаардлагагүй. Хэрэв банкинд өөрийн биеэр очин үйлчлүүлдэг бол коронавирусийн цар тахлын энэ үед банк оролгүйгээр харилцдаг банк руугаа утсаар холбогдож ебанк болон картын үйлчилгээг сонгоорой.

Монгол Улсын хэмжээнд энэ оны 11 дүгээр сард нийт 1.199.570 хүүхдэд 119.5 тэрбум төгрөг олгоно.

2021 оны 7 дугаар сар хүртэл хүүхдийн мөнгө авдаг болон авах хүсэлт гаргасан хүүхэд бүрд сар бүр 100.000 төгрөг олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн.


Эх сурвалж: ХНХЯ

Холбоотой сэдвүүд

хнхя хүүхдийнмөнгө

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.