Хүүхдийн мөнгийг өнөөдрөөс олгоно

Б.Баясгалан
05 сарын 03, 2021

Хүүхдийн мөнгийг өнөөдөр буюу 5 дугаар сарын 03-наас олгохоор болжээ.

Энэ талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа "Цар тахлын улмаас тогтоосон хөл хорионы хариу арга хэмжээний хүрээнд 05 дугаар сарын хүүхдийн мөнгөний олголтыг өнөөдрөөс тавихаар Сангийн яамтай хамтран ажиллаж байна.

Удахгүй мөн Хүүхдийн мөнгө олгох журамд нэмэлт өөрчлөлт оруулж шинээр хүүхдийн мөнгө олгох хүсэлтийн бүртгэлийг цахимаар явуулах боломжийг бүрдүүлнэ" хэмээн цахим хуудсаараа мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

а.ариунзаяа хүүхдийнмөнгө

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.