Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Хүүхэд хамгааллын чиглэлээрх хөрөнгийн зарцуулалтад хяналт тавина | Peak News

Хүүхэд хамгааллын чиглэлээрх хөрөнгийн зарцуулалтад хяналт тавина

peak.mn
09 сарын 03, 2018

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа өнөөдөр (2018.09.03) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд, "УИХ нь Засгийн газрын үйл ажиллагаанд хуулийн хэрэгжилтийг хэрхэн зохион байгуулж байгаа болон хуваарилж өгсөн төсвийг хэрхэн үр ашигтай зарцуулж байна вэ гэдэгт төсвийн хяналтаар дамжуулан хяналт тавьдаг. Энэ хүрээнд Хүүхэд хамгааллын тухай болон хүүхдийн эрхийн тухай хуулиуд, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн холбогдох заалтууд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд зарцуулсан төсөв, санхүү үр ашигтай байж чадаж байна уу гэдэгт дүгнэлт хийснээ танилцуулж байна" гэлээ.

Үргэлжлүүлэн, "хүүхэд хамгааллын нөхцөл байдал, ялангуяа хүүхэд хамгаалах үйл ажиллагааны талаар Монгол Улсын Ерөнхий Сайдад тавьсан асуулгынхаа хариуны талаар мэдээлэл өгөөд “Ерөнхий сайдын ирүүлсэн мэдээллээс гэр бүлийн хүчирхийлэл, тэр дундаа хүүхдийн эсрэг хүчирхийллийн гаралт буураагүй нь харагдаж буй учир хүүхэд хамгаалах үйл ажиллагаанд дорвитой ахиц гараагүй гэж дүгнэж болохоор байна” хэмээн тэмдэглэв.

Мөн “2018 оны улсын нэгдсэн төсөвт хүүхэд хамгаалал, хөгжил хөтөлбөрийн хүрээнд хүүхэд хамгааллын зардалд өмнөх жилийн төсвөөс даруй 5 тэрбум төгрөгийг УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгээс суулгуулсан. Энэхүү хөрөнгийн зарцуулалт, үр ашгийн талаар асуулгын хариунд дурдагдаагүй байна. Тиймээс хүүхэд хамгааллын чиглэлээрх хөрөнгийн зарцуулал түр ашигтай болж чадаж байгаа эсэхэд төсвийн хяналтаар дамжуулан хяналт тавина" гэв.

Холбоотой сэдвүүд

з.нарантуяа хүүхэдхамгаалал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.