Цэдэнбалын Цэрэндолгор
04 сарын 01, 2018
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Шидэт толь” гэр бүл, хүүхдэд зөвлөгөө өгөх төв нээлтээ хийлээ. Энэхүү төв нь хүүхдийн тоглоомын болон ганцаарчилсан ярилцлагын мөн ажиглалтын гэсэн гурван өрөөтэй. Тоглоомын өрөө нь бүх насны хүүхэд тоглох тоглоом болон сэтгэл зүйн сорил, хүүхдийг тайвшруулан сэтгэл зүйн байдлыг тодорхойлох боломжтой юм.
Ганцаарчилсан ярилцлагын өрөөнд эцэг, эх болон өсвөр насны хүүхдүүд сэтгэл зүйчтэй тусгайлан ярилцахад тохиромжтой, тав тухтай байхаар тохижуулжээ. Энэхүү төвийн нэгэн онцлог нь ажиглалтын өрөөтэй. Энэ өрөөнөөс хүүхдийн тоглож буй байдал, эцэг эхтэйгээ хэрхэн харилцаж байгаа, ээнэгшил, дасан зохицлыг ажиглан сэтгэл зүйч мэргэжлийн дүгнэлт гаргах боломжтойгоороо давуу талтай юм.
Уг төвийг “Гүүд Нэйборс” олон улсын төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран Гэр бүлийн маргаан болон гэр бүлийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцож буй мэргэжилтнүүдийг чадавхжуулах төслийн хүрээнд тохижуулжээ.
Шидэт толь гэр бүл, хүүхдэд зөвлөгөө өгөх төв ямар ч насны бүх гэр бүлд нээлттэй бөгөөд ажлын өдрүүдэд хүүхэдтэйгээ хүрэлцэн ирж мэргэжлийн сэтгэл зүйчийн зөвлөгөө авах боломжтой юм.
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [103.11.194.115] ・ 2026.02.26 Хариулах
Холбогдох дугаар байна уу. Хаяг нь хаана вэ
Зочин [192.82.80.28] ・ 2023.05.01 Хариулах
Холбогдох утасны дугаараа өгнө ээ, болох уу
Зочин [66.181.161.2] ・ 2021.12.07 Хариулах
холбогдох дугаараа өгөөч
Санал болгох
1 Ц.Шинэдолгор: Хүүхдийнхээ дэргэд сөрөг үг хэлнэ гэдэг компьютерээр бол вирустай програм суулгаж байна гэсэн үг
2 Харааны өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх нь амьдралын чанар, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой
3 Mongolia Assesses Plague Risk as "Low" Following Unconfirmed Siberian Lab Incident
4 Fatal Bear Attack in Ulaanbaatar Triggers Search Operation
5 2027 оноос чихэрлэг ундаа, усанд Онцгой албан татвар ногдуулж эхэлнэ