"Хуулийн дагуу өргөн барьсан хүнийг Засаг даргаар батламжлахад бэлэн байна" гэв

Л.Баяржаргал
09 сарын 05, 2017

Засаг дарга томилох асуудал шийдэгдээгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын үүргийг гүйцэтгэж байсан Д.Пүрэвдаваа өнгөрсөн сард ажлаа хүлээлгэн өгсөн. Тиймээс дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь 2 намын бүлэг оролцон, хуулийн дагуу хуралдаж,  олонхиороо шийдвэрээ гарган Засаг даргаар ажиллах хүнээ томилуулахаар өргөн барьвал батламжлахад бэлэн байна гэдгээ Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэллээ.


Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.