Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]
Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо | Peak News

Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо

Х.Уянга
12 сарын 17, 2025

Төрийн өмчийн компаниудын хяналтын болон бүтээмжийн менежерүүд, яам удирдаж байгаа сайд нарын орон тооны зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо. 

Дэд сайд нар салбартаа шинэчлэл хийх, тухайлсан төсөл хөтөлбөрүүдийг хариуцна. 

Тухайлбал төрийн албаны шинэчлэл, хүний эрхийг хангах шинэтгэл, татварын цогц реформ, цөлжилтийн эсрэг "COP-17" олон улсын хурлын зохион байгуулалт, "Тэрбум мод" хөтөлбөрийн хэрэгжилт, Оюутолгойн татварын асуудал, шатахууны хангамж, эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэл зэрэг тодорхой асуудал хариуцна. 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Засгийн газрын хуралдаанаас дараах хүмүүсийг томиллоо. Тодруулбал, 

1.    Эдийн засаг, хөгжлийн дэд сайдад Содномдаржаагийн Даваасүрэнг;

2.    Гадаад харилцааны дэд сайдад Гомбосүрэнгийн Амартүвшинг;

3.    Сангийн дэд сайдад Бат-Эрдэнийн Хуланг;

4.    Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдад Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнийг;

5.    Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдад Бэгзсүрэнгийн Энхтүвшинг;

6.    Батлан хамгаалахын дэд сайдад Дашцэдэнгийн Баасандамбыг;

7.    Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдад Батбаярын Мөнхтамирыг;

8.    Боловсролын дэд сайдад Доноровын Гантулга;

9.    Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдад Баярсайханы Солонгоог;

10.  Зам, тээврийн дэд сайдад Гочоогийн Ганболдыг;

11.  Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайдад Ганзоригийн Дашнямыг;

12.  Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын дэд сайдад Самбуугийн Энхболдыг;

13.  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдад Баасансүрэнгийн Нямжавыг;

14.  Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны дэд сайдад Ганжавын Баярхүүг;

15.  Эрчим хүчний дэд сайдад Сугаржавын Далхаасүрэнг;

16.  Эрүүл мэндийн дэд сайдын албан тушаалд Ганбаатарын Номинг томиллоо.

Холбоотой сэдвүүд

дэд сайд засгийнгазар улстөр

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.