Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Хятад дахь монгол үндэстнүүдийн наадам эхлэв | Peak News

Хятад дахь монгол үндэстнүүдийн наадам эхлэв

Х.Оргил
07 сарын 15, 2019

Хятадын үндэстний цөөнхийн спортын 11-р их наадам ӨМӨЗО-ны төв Хөххотод морин уралдаанаар эхлэв.
Наадмын нээлтийн ёслолын үеэр улсын далбаа залах, уралдааны туг өргөх, хадаг дээдлэх баг болон шүүгчдийн зөвлөл, үндэстний хувцастай тамирчид тайзнаа жагслаа.

Дараа нь төв талбайд бүгд босож зогсон төрийн дууллаа дуулцгааж, удаад нь “Хятад улсдаа би хайртай” хэмээх тус наадмын сүлд дууллыг эгшиглүүлэн тугийг өргөв. БНХАУ-ын Үндэстний хэрэг эрхлэх зөвлөлийн дэд дарга Гүө Вэй Пин ёслолын нээлтийн үгийг хэллээ. 

Дараа нь ӨМӨЗО-ны нам засгийн удирдлагууд нээлтийн ёслолд баяр хүргэж үг хэлсэн юм. 6000 гаруй үзэгчийн нижигнэсэн алга ташилтан дунд урлагийн үзүүлэх тоглолтоор эхэлсэн тус наадмын уриа нь “Хятад үндэстэн нэг гэр бүл-Шинэ эринд хамтаар алхан оръё” хэмээх уриатай юм байна.
Хурдан морины уралдааны үеэр жороо морь, морин дээрээс сур харвах, хадаг шүүрэх уралдаанууд явагдах бөгөөд Хэбэй, Шаньси, Өвөр монгол, Хэнан, Юннань, Төвд , Хөхнуур, Шинжаан, Шинжааны цэргийн бүтээн байгуулалтын анги зэрэг есөн томоохон муж, орны төлөөлөгчдийн баг, 305 тамирчин, 365 морь , 13 тэмээ хурд хүчээ сорих юм. Уралдаан энэ сарын 17-нд өндөрлөнө. 

Эх сурвалж:https://mn.cctv.com/

Холбоотой сэдвүүд

наадам өвөрмонгол

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.