Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Хятад улс Африкийн орнуудад 60 тэрбум долларын зээл тусламж олгоно | Peak News

Хятад улс Африкийн орнуудад 60 тэрбум долларын зээл тусламж олгоно

peak.mn
09 сарын 04, 2018

Хятад улсаас Африкийн орнуудад олгох санхүүжилтийн хэмжээг нийт 60 тэрбум ам.доллар болгож өсгөлөө гэж БНХАУ-ын дарга Си Жиньпин даваа гарагт Бээжин хотноо болсон Хятад-Африкийн хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалтын нээлтийн ёслолын үеэр мэдэгдсэн байна.

“Энэхүү санхүүжилтийг засгийн газрын тусламж болон  хөрөнгө оруулалт, түүнчлэн санхүүгийн байгууллагууд, компаниудын санхүүжүүлэлт зэрэг хэлбэрээр олгох болно” гэдгийг Хятадын төрийн тэргүүн дурдлаа.

Үүнээс 15 тэрбум ам.долларыг буцалтгүй тусламж, хүүгүй зээл болон хөнгөлөлттэй зээл хэлбэрээр, 20 тэрбум ам.долларыг зээлийн шугамаар олгох бол 10 тэрбум ам.долларыг хөгжлийг санхүүжүүлэх тусгай санд, 5 тэрбум ам.долларыг Африкийн импортыг санхүүжүүлэх тусгай санд тус тус олгох ажээ. Мөн Хятадын компаниуд ирэх гурван жилийн хугацаанд Африкийн орнуудад хамгийн багаар тооцоход 10 тэрбум долларын  хөрөнгө оруулалт хийх аж.

БНХАУ 2015 онд Африкийн орнуудад 60 тэрбум долларын тусламж олгохоо амлаж байсан бөгөөд энэхүү санхүүжилт олгогдсон гэж Ши Жинпинь нэмж хэллээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

африк хятад

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.