Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Хятад улс нүүрсний импортоо зогсоожээ | Peak News

Хятад улс нүүрсний импортоо зогсоожээ

БНХАУ-ын Засгийн газар эх газрын хилийн боомтуудад нүүрсний импортыг зогсоох шийдвэр гаргасан нь нүүрсний зах зээлд тодорхойгүй байдал үүсгэжээ.

Үүнээс шалтгаалаад Австралид нүүрсний ханш 30 гаруй хувиар унасан байна. Энэ нь 2017 онд импортоор авах ёстой нүүрсний хэмжээ бүрдсэн хэмээн тус улс үзэж буйтай холбоотой бөгөөд “Platts Coal”-ийн тайланд үүнийг дурьджээ.

Хятад улсын хамгийн том коксжих нүүрс импортлогч орон нь Австрали, Монгол юм. Өнгөрсөн онд Монгол улсаас нийт 26.27 сая тн коксжих нүүрс импортлосон нь өмнөх оноос 11.5 хувиар өссөн үзүүлэлт. Энэ нь нийт импортлосон нүүрсний 37%-г эзэлж байна. Гэвч импортын хэмжээ нь хоёр орны улс төр, эдийн засгийн хамтын ажиллагаанд нөлөөлж буй хүчин зүйлүүдээс шалтгаалж хэлбэлзэж байна. 

Энэ талаар эдийн засагч Л.Наранбаатар "Хятад он дуустал бүх портоор ямар ч төрлийн нүүрс импортоор авахгүй байх шийдвэр гаргажээ. Учир нь 2017 онд импортоор авсан нүүрсний хэмжээнээс давуулахгүй төлөвлөгөөтэй байсан, он гарахаас 40-өөд хоногийн өмнө төлөвлөгөө биелсэн учраас гэж тайлбарлаж байна. Тодорхойгүй байдал ирэх оны 2 сар хүртэл үргэлжилж болзошгүй боллоо! Энэ тухай сая Хятадын Фэнвэй (sxcoal.com) судалгааны байгууллагын дэд захирал Сара Лиутай утсаар ярилцаж мэдээлэл авсан" хэмээн өөрийн фэйсбүүк хуудастаа бичжээ.

Холбоотой сэдвүүд

гашуунсухайт нүүрс хятад

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.