Нүүрсэнд 25 кг чихэр өвс, 570 кг адууны өлөн гэдэс нуусан байжээ

Х.Оргил
05 сарын 07, 2019

Өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 4-нд Гашуунсухайт дахь боомтын гарах чиглэлээр Монгол Улсын иргэн Э овогтой Н “Тэнгри транс” ХХК-ны 8294 ӨМА улсын дугаартай норд бенз маркын авто машиныг жолоодон, улсын хил нэвтрэхээр завджээ.

Тэрээр чиргүүлтэй нүүрсний дунд 7 шуудай 125 кг чихэр өвс, 20 боодол 570 кг адууны хагас боловсруулсан өлөн гэдэс нуусныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна.

Энэ хэргийг харьяаллын дагуу хуулийн байгууллагад шилжүүлэв гэж ГЕГ-аас мэдээлэв.

Холбоотой сэдвүүд

гашуунсухайт нүүрс

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.