Хятадаас Лаос руу нефть экспортолж эхэллээ

peak.mn
11 сарын 01, 2018

Лхагва гарагт Хятад-Лаосын хил дээр “PetroChina” компани Лаосын компанид 64 тонн нефтийг хүлээлгэн өгсөн нь Хятад улсаас Лаосын зах зээл рүү энэ төрлийн бүтээгдэхүүнийг экспортолсон анхны тохиолдол болсон байна.

“PetroChina” группын охин компани болох Юннань муж дахь “PetroChina International” компани нь Лаосын түлшний зах зээлийг 2016 оноос эхлэн хоёр жилийн турш судалсан ажээ.

Зүүн өмнөд Азийн орнууд руу хийх нефтийн импортын хэмжээг нэмэгдүүлэх зорилго тавьсан тус компанийн хувьд Лаосын талын хэрэглэгчдийн эрэлт, зах зээлийн хүртээмж болон тээвэрлэлтийн нөхцөл зэрэг олон хүчин зүйлийг судалсан байна. Өмнө нь Лаос улс нефтийн импортийн ихэнхийг Тайланд болон Вьетнамаас худалдаж авдаг байсан юм.  



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Xinhua

Холбоотой сэдвүүд

нефть petrochina”

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.