Хятадад 23 сая хүн үерийн гамшигт өртөөд байна

Б.Баясгалан
07 сарын 28, 2018

Хятад улсад энэ зун 28 мужийн 23 сая гаруй хүн үерийн гамшигт өртөөд байгаагаас 86 хүн амиа алдаж, 13 хүн сураггүй алга болоод байгаа тухай тус улсын байгалийн гамшигтай тэмцэх газрын төлөөлөгчид баасан гарагт мэдээлэв.

Нийт 2.18 сая гаруй гектар тариалангийн талбай үерт автаж, 30 мянган байшин барилга сүйдсэн гэж тус улсын үер, ган гачигтай тэмцэх албаны хэвлэлийн албаны төлөөлөгч Жан Жятуань хэвлэлийн бага хурлын үеэр тэмдэглэсэн байна. Долдугаар сар гарснаас хойш тус улсын олон мужид хүчтэй аадар бороо орсны улмаас үер болон хөрсний гулгалт үүсээд байгаа ажээ.

Үерийн улирлын бэлтгэл ажлын хүрээнд үүсч болзошгүй эрсдлээс сэргийлэх зорилгоор байгалийн гамшгийн уршгийг арилгах 136 багийг бага хэмжээний 1216 цөөрмийг шалгуулахаар илгээгээд байгаа юм байна. Үүний зэрэгцээ усны нөөцийн яам болон сангийн яамнаас гамшигт өртөөд байгаа бүс нутгуудад 1.7 тэрбум юань буюу 250 сая ам.долларын тусламжийг үзүүлэхээр шийдээд байгаа ажээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

гамшиг хятад үер

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.