Хятадын шилдэг кинонуудын жагсаалтыг “Ip Man 4” тэргүүлэв

Peak.mn
12 сарын 31, 2019

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын тулааны урлагийг харуулсан “Ip Man” киноны сүүлийн анги болох “Ip Man 4” Хятадын эх газрын шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлсэн талаар “China Movie Data Information Network” байгууллага мэдээлжээ.

Гол дүрийг Хонконгийн жүжигчин Донни Йен бүтээсэн дөрөвдүгээр ангид тулааны мастер шавь Брюс Литэйгээ хамтран ажиллахаар Америкийг зорьж байгаа талаар өгүүлдэг байна. Хятадын эх газрын шилдэг кинонуудын жагсаалтын хоёрдугаарт “Sheep Without a Shepherd” драм кино, гуравдугаарт “Mr. Donkey” инээдмийн кино тус тус жагсжээ. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

кино хятад ip man 4

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.