Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

ХЗХ өөрийн хөрөнгийн болон гишүүдийн өөрчлөлтийг мэдэгдэх үүрэгтэй | Peak News

ХЗХ өөрийн хөрөнгийн болон гишүүдийн өөрчлөлтийг мэдэгдэх үүрэгтэй

Х.Оргил
01 сарын 25, 2019

Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль болон холбогдох журам, дүрэмд заасны дагуу хоршоо (ХЗХ)-д өөрийн хөрөнгийн хэмжээ, түүнд гарсан өөрчлөлтийн талаарх мэдээллийг хагас болон бүтэн жил тутам Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэж байх үүрэгтэй. Ийнхүү мэдэгдэхдээ Хорооноос тогтоосон нягтлан бодох бүртгэлийн журам, маягтын дагуу тайлагнана.

ХЗХ-ны өөрийн хөрөнгөнд гишүүний болон идэвхигүй гишүүний оруулсан хувь хөрөнгө, дахин үнэлгээний нэмэгдэл, нөөцийн сан болон бусад сангууд, хандив тусламж, хуримтлагдсан орлого зэрэг хамаардаг.

Өөрийн хөрөнгийн дэлгэрэнгүй мэдээлэл, бүртгэл нь санхүүгийн тайлангийн бүрдэл хэсэг бөгөөд гишүүдийн тоонд орсон өөрчлөлт мөн түүний бүрэлдэхүүн юм. Иймд ХЗХ тухайн жилийн эцсийн байдлаарх хувь нийлүүлсэн хөрөнгө болон гишүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг гишүүн тус бүрээр өөрийн хөрөнгийн тайланд нэг бүрчлэн тусгах шаардлагатай юм.

Хороонд өөрийн хөрөнгө болон гишүүдийн тоонд орсон өөрчлөлтийн тайлан мэдээллийг ирүүлэхдээ холбогдох хууль, тогтоомжийн дагуу бүртгэлжүүлсэн байх ёстой бөгөөд санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүд нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон Хорооноос баталсан нягтлан бодох бүртгэлийн журамд нийцсэн байх шаардлагыг хуульчилсан байдаг.

Холбоотой сэдвүүд

ббсб мөнгө хзх

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.