Ким Жон Ун дүүгийнхээ эрх мэдлийг нэмжээ

Г.Сайнзаяа
10 сарын 09, 2017

Хойд Солонгосын удирдагч агсан Ким Чен Ирийн хамгийн бага охин Ким Ёо Жон Хөдөлмөрийн намын улс төрийн товчооны гишүүн боллоо. Өдгөө 30 настай хатагтай Кимийг гурван жилийн өмнөөс л эл албан тушаалд “онилсон” байжээ. Кимийн гэр бүл Хойд Солонгос 1948 онд байгуулагдсанаас хойш төрийн эрхэнд сууж буй.

Хатагтай Ким сүүлийн үед ах Ким Жон Уны хамт олон арга хэмжээнд очих болсон гэв. Тэр өмнө нь суртал ухуулгын албаны орлогч дарга байсан аж. Хатагтай Ким хүний эрхийг зөрчсөн хэмээн АНУ-ын хар жагсаалтад багтаасан. Түүнийг албан тушаал ахиулж байгаа тухай өнгөрсөн бямба гарагт намын хурлын үеэр мэдэгджээ. 

Ким Ён Жог ийнхүү алба ахиулсан нь Кимийн гэр бүлийн ган суурийг хэвээр үлдээх алхам гэж ажиглагчид дүгнэсэн.  

Холбоотой сэдвүүд

хойд солонгос

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.