Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Ким Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ | Peak News

Ким Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ

08 сарын 07, 2019

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун наймдугаар сарын 6-нд тактикийн шинэ залуурт пуужингуудын туршилтыг биечлэн удирдан явууллаа гэж тус улсын КCNA агентлаг мэдээлжээ.

“БНАСАУ-ын баруун нутагт орших нисэх буудлаас харвасан тактикийн хоёр залуурт пуужин нийслэл хот болон төвийн бүс нутгуудын дээгүүр нисэж, Зүүн тэнгисийн /Япон тэнгис/ арал дээр байдаа оновчтой туссан” гэж тус агентлагийн мэдээнд дурдсан байна. 

Пуужингууд харвасан нь “цэргийн хамтарсан сургууль хийж буйтай холбогдуулан БНСУ болон АНУ-д өгч буй анхааруулга юм” гэж Ким Жөн Ун туршилтын дараа мэдэгджээ. БНСУ, АНУ-ын команд-штабын хамтарсан сургууль даваа гарагт эхэлсэн юм.

Умард Солонгос мягмар гарагт шилжих шөнө ойрын тусгалтай баллистик пуужингууд харвасан гэж БНСУ-ын Штабуудын дарга нарын хороо мягмар гарагт мэдээлсэн билээ. Тус хорооноос мэдээлснээр, Умард Солонгосын зүүн эрэгт орших Хванхэ-Намдо мужаас дунджаар 12 минутын зайтай харвасан хоёр пуужин 450 км орчим ниссэнийхээ дараа Япон тэнгист унажээ. Пуужингууд 37 км-ын өндөрт 6.9 Маха-гийн хурдтай ниссэн байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

бнасау ким жөн ун пуужин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.