Ким Жөн Ун Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг магтан сайшаажээ

peak.mn
09 сарын 19, 2018

Хоёр Солонгос хийгээд АНУ болон Умард Солонгосын эрх баригчдын харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна гэж Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Иныг магтан сайшаажээ. Энэ тухай тэрбээр Пхеньян дахь өндөр дээд түвшний яриа хэлэлцээг нээж үг хэлэхдээ мэдэгджээ.

“Ерөнхийлөгч Мүн Жэ Иныг би 3 дахь удаагаа угтан авч байгаа бөгөөд бид үнэхээр ойр дотно болж байна гэж би бодож байна. Бид амжилт гаргаж чадсан нь Мүн Жэ Ины гаргасан хүчин чармайлтын ач тус юм. АНУ болон Умард Солонгос хийгээд хоёр Солонгосын харилцаа сайжирсан” гэж тэрбээр хэлжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой сэдвүүд

ким жөн ун хоёр солонгос

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.