Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Ким Жөн Ун Ялалтын 75 жилийн ойн баярт оролцох урилгад хариу өгөөгүй байна | Peak News

Ким Жөн Ун Ялалтын 75 жилийн ойн баярт оролцох урилгад хариу өгөөгүй байна

Peak.mn
11 сарын 04, 2019

ТАШКЕНТ. /TASS/. ОХУ Ялалтын 75 жилийн ойн баярт оролцох урилгыг БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унд илгээсэн боловч албан ёсны хариуг хараахан аваагүй байгаа тухай тус улсын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов сэтгүүлчдэд мэдээлжээ.

Ялалтын 75 жилийн ойн баярт оролцох урилгыг ОХУ БНАСАУ-ын удирдагчид илгээсэн гэж тус улсын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков наймдугаар сарын дундуур мэдээлж байв. Урилгыг Ким Жөн Унд дамжуулсан өгсөн гэж  Москва дахь БНАСАУ-ын Элчин сайдын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Зин Жон Хеп есдүгээр сард мэдэгдсэн байна. Умард Солонгосын удирдагч баярын арга хэмжээнд оролцох эсэх талаар одоогоор мэдээлэл байхгүй байна гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.

Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан жагсаал 2020 оны тавдугаар сарын 9-нд Москва хотод болно. Ялалтын 75 жилийн ойн баярт оролцох урилгыг ОХУ мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагч нарт илгээсэн гэж урьд нь мэдээлсэн билээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

ким жөн ун оху

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.