Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Д.Трамп: Ким Жөн Унаас 'сайхан захидал' хүлээн авсан | Peak News

Д.Трамп: Ким Жөн Унаас "сайхан захидал" хүлээн авсан

06 сарын 12, 2019

ВАШИНГТОН. /The New York Post/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унаас захидал хүлээн авсан гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Өнөөдөр хоёр удирдагчийн анхны дээд хэмжээний уулзалтын нэг жилийн ой тохиож байна.

Д.Трамп өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Ким Жөн Унаас "сайхан захидал" хүлээн авсан гэжээ. Мөн тэрбээр уг захидлаа маш халуун дулаан, сайхан захидал байсан хэмээн тэмдэглээд, цаашид маш эерэг зүйлс болно хэмээн найдаж байна гэж хэлжээ. 

“БНАСАУ Ким Жөн Уны удирдлага дор хөгжих асар их нөөц бололцоо бий” гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч онцлоод, яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Энэхүү захидал нь хоёр орны удирдагчид дахин уулзах боломжтой болохыг харуулсан байна.

Трамп, Ким нар өнгөрсөн оны зургадугаар сарын 12-нд Сингапурт анх удаа уулзаж байснаас хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн хэдий ч хоёр талын цөмийн хэлэлцээ зогсонги байдалд орсон хэвээр байна. Уг дээд хэмжээний уулзалтын үеэр талууд Солонгосын хойгт тогтвортой энх тайван дэглэмийг тогтооход хүчин чармайлт гаргахаар тохиролцсон боловч БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах талаарх тодорхой зорилтыг тусгаагүй юм. 

Хоёр орны удирдагчид өнгөрсөн хоёрдугаар сард Вьетнамд хоёр дахь удаагаа уулзсан хэдий ч талууд цөмийн зэвсгээс ангижрах явц болон хориг арга хэмжээний талаар санал зөрөлдсөний улмаас уг уулзалт хэлэлцээргүй өндөрлөсөн билээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

д.трамп дональд трамп

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.