Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Cache engine Cake\Cache\Engine\ApcuEngine is not properly configured. [CORE/src/Cache/Cache.php, line 178]
Warning (512): Unable to emit headers. Headers sent in file=/home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php line=855 [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 53]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 154]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 183]
Warning (2): Cannot modify header information - headers already sent by (output started at /home/peakmn/new.peak.mn/vendor/cakephp/cakephp/src/Error/Debugger.php:855) [CORE/src/Http/ResponseEmitter.php, line 269]

Ким Жөн Уны дүү БНАСАУ-ын дээд удирдлагынхны хүрээнд оржээ | Peak News

Ким Жөн Уны дүү БНАСАУ-ын дээд удирдлагынхны хүрээнд оржээ

06 сарын 26, 2019

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны төрсөн дүү Ким Ё Жон тус улсын дээд удирдлагынхны хүрээнд орсон тухай БНСУ-ын Үндэсний хурлын /парламент/ депутат Ли Хэ Хун мэдээлжээ.

Солонгосын Хөдөлмөрийн намын /СХН/ Төв хорооны /ТХ/ суртал ухуулгын хэлтсийн нэгдүгээр орлогч даргын албыг хашдаг Ким Ё Жон өнгөрсөн долоо хоногт болсон нэгэн арга хэмжээний үеэр СХН-ын ТХ-ын Нэгдсэн фронтын газрын дарга Ким Ён Чольтой зэрэгцэн суусан явдал нь үүнийг нотолж байна гэж Ли Хэ Хун Үндэсний тагнуулын албаны төлөөлөгчдын хууль тогтоогчдод зориулсан хаалттай хурлын дараа мэдээлэл хийхдээ хэлсэн байна. 

Өмнөд Солонгосын тагнуулчид энэ явдалд үндэслэн Ким Ё Жоны Умард Солонгосын дээд удирдлагынхан дунд эзлэх байр суурь өссөн гэдэг дүгнэлтийг хийжээ. “Түүнийг өндөр албан тушаалд дэвшүүлсэн бололтой” гэж Ли Хэ Хун онцлон хэлсэн байна. Өмнөд Солонгосын тагнуулын албаныхны үзэж байгаагаар, Ким Жөн Уны дүү одоо СХН-ын ТХ-ны орлогч даргын албан тушаалтай эн зэрэгцэх албыг хашиж байгаа аж.

Өмнөд Солонгосын депутатын мэдээлснээр бол Ким Жөн Уны протоколын албаны даргын үүргийг одоо БНАСАУ-д маш алдартай, "Самжиён"  чуулгын дарга Хён Сон Вольд шилжүүлнэ. Энэ үүргийг өмнө нь чухамдаа Ким Жөн Уны дүү гүйцэтгэдэг байсан билээ. Хён Сон Воль нь 2018 онд Пёнчан хотод болсон өвлийн Олимпын наадамд тоглосныхоо дараа Өмнөд Солонгост ч бас алдартай болжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Холбоотой сэдвүүд

бнасау ким ё жон

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.